Tuesday

Хайрын баярын мэнд /Орос хэлнээс орчуулав/

День Святого Валентина (День всех влюбленных)
Гэгээн Валентины баярын өдрийг 16 зууны туршид тэмдэглэж байгаа ч хайрын баярыг бол хүн төрөлхтөн хэл яриа үүссэн цагаас эхлэн тэмдэглэж байсан түүх бий. Жишээ нь эртний ромчууд хайрын бурхан Juno Februata нэрэмжит баярыг хоёрдугаар сард тэмдэглэж байжээ. 


Гэхдээ анхлан бүх зүйл эмэгнэлтэйгээр эхэлсэн юм.
День Святого Валентина (День всех влюбленных)
Гэгээн Валентин ламтан Ромын эзэнт гүрний Терни хотод манай эриний 3 дугаар зуун мэндэлсэн. Тухайн хатуу цаг үед Ромын эзэн хаан Юлий Клавдий II цэрэг дайчдаа үндсэн ажлаас нь хөндийрүүлэхгүйн тулд гэрлэхийг хориглодог байжээ.  Гэвч залуу ламтан хайр дурлалтайгаа учирсан цэрэг эрсийг нууцаар гэрлэлтийг нь ёсолж өгдөг байсан бөгөөд түүнийг цаазар авах ял оноосон юм. тэрээр шоронд байх хугацаандаа шоронгийн яллагчийн охин Жулиятай танилцсан бөгөөд гэсгээхийн өмнө охинд захидал үлдээж байсан нь одоогийн валентины мэндчилгээний эхлэл болсон юм. Түүнийг 269 оны 2 дугаар сарын 14-ны өдөр цаазаар авчээ. .
Бэлэгдлээр Валентиныг цаазаар авсан өдөр нь Ромчуудын хайрын бурхан Юноны хүндэтгэлийн өдөртэй давхацсан юм. Ингээд 200 жилийн дараа тухайн хойр баярыг нэгтгэж хайрын баярын өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй. 
Хайр дурлал ба тагтаа
День Святого Валентина (День всех влюбленных)
Гадаад улс орнуудын ардын үлгэрүүдэд энэ л өдөр шувууд өөрийн хосоо сонгодог гэж үздэг. Тиймээс энэхүү үлгэр домогт итгэдэг эмэгтэйчүүд зөвхөн энэ л өдөр эмэгтэй хүн өөрийн таалагддаг залууд сэтгэлээ илчилж, гэрлэх санал тавьж болдог гэж үздэг. Хэрвээ та ийм алхам хийхээр шийдсэн бол :
нэгдүгээрт , Гэгээн Валентины баярын өдөр 2 сарын 14-нд болдог.
хоёрдугаарт, Хэнтэй суух вэ гэдгээ урьдчилан шийдэх
гуравдугаарт,  Түүнийг хурдан гэрлэхийг шаардах хэрэгтэй бөгөөд учир нь цаг хугацааны эрхээр эрчүүд амалсан зүйлсээ зөрчиж байдаг. 
Хэрвээ эрэгтэй хүн эмэгтэйн саналд татгалзвал түүнд гоёмсог торгон даашинз авч өгөх ёстой бөгөөд харин өөртөө торгон уяа авдаг бөгөөд нь энэ нь түүнийг зүрх сэтгэлд нэгэн хүлээс байх ёстойг сануулдаг гэнэ. /Орч.Үүнийг сайн ойгосонгүй./
Энэ өдөр эмэгтэй хүнтэй хамгийн түрүүнд таарсан эрэгтэй нь түүний хүсэл сонирхолоос үл хамааран түүний Валентин буюу хувь заяаны ханхүү нь байдаг гэдэгт итгэдэг бүсгүйчүүл ч байдаг. 
Мөн өнөөдөр бэлэг дурсгал зардаг худалдаачдын хөдөлмөрийн баярын өдөр байдгийг санаж хайртай хүндээ сэтгэл зүрхний бэлэг барихаа мартав. Мөн ердийн өдрөөс илүү олон удаа түүнд хайртайгаа бас санаж байгаагаа хэлэх нь зүй юм. 

Баярын уламжлал
День Святого Валентина (День всех влюбленных)
Сотни лет назад в Англии детей наряжали взрослыми. Дети ходили из дома в дом и пели песни о святом Валентине.
В Уэльсе вырезали деревянные «ложки любви» и дарили их любимым 14-го февраля. Ложки украшались сердечками, ключами и замочными скважинами, что означало «ты нашел путь к моему сердцу».
Многие на день святого Валентина дарят своим возлюбленным сладости, продаются даже специальные конфеты в форме сердца.
В некоторых странах незамужним женщинам возлюбленные дарят одежду. Если девушка приняла подарок, значит, она согласна выйти замуж за этого человека.
Некоторые люди верили, что если в день святого Валентина девушка видела малиновку, она выйдет замуж за моряка, если она видела воробья, она выйдет замуж за бедняка и будет с ним счастлива, если щегла – за миллионера.
Валентинки
День Святого Валентина (День всех влюбленных)
Өнөө үед Валентины баярын сонгодог бэлэг нь хайрын ил захидал юм. Анхны ил захидлууд хайртай хосууд нэг нэгэндээ хайрын үгээ дуулж ярилцдаг байсан дундад зууны үед үүссэн байна. Хамгийн эртний баримт нь 15 дугаар зууны үеийн ил захидал Британы музейд хадгалагдаж байдаг байна. Цаасан ил захидалыг бэлэгний хамт солилцдог байсан бөгөөд энэ нь Англид их алдартай байжээ. Тэдгээрийг өнгийн цаасаар урлаж дээр нь өнгийн бэхээр бичдэг байж. Харин уран сэтгэмж бол тухайн хайрын сэтгэлээс жигүүрлэсэн хүний авьяас чадвараас л шууд шалтгаалдаг байжээ.
Хамгийн авьяаслаг валентины ил захидлын хэлбэр бол хайртай хүнийхээ нэрний эхний үсгээр шилгийн мөрүүд эхэлсэн байхаар шүлэг бүхий ил захидлууд байсан байна. 
Харин 19 дүгээр зуунаас эхлэн ил захидлыг хэвлэлийн үйлдвэрүүд үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд хамгийн анхны хайрын ил захидлууд хар цагаан өнгөтэй байжээ. 
Сарнайн түүх

Хамгийн анхны 5000 жилийн өмнө Азид тарьж эхэлсэн байна. Зэрглэг сарнай нь бүр эрт ургаж эхэлсэн бөгөөд тэдний анхных 35 сая жилийн өмнө ургаж байсан байна. Зөвхөн Гэгээн Валентины баярын өдөр 3 саяаас багагүй сарнай цэцэг зарагддаг бөгөөд энэхүү цэцэг нь цаг хугацааны шалгуурыг нэгэнт давсаныг харуулж байна. Эрт цагт сарнай цэцгийг бурхны цэцэг хэмээн үздэг байв. Флора бурхан нэгэн сайхан охиныг хараад цэцэг болгон хувиргасан бөгөөд түүнд Афродита гоо сайхан, гэрэл гэгээ, сэтгэл татах увидасыг бэлэглэсэн бол Дионос бурхан тансаг үнэрийг бэлэглэжээ. Зефир бурхан  үүлийг хөөж, Аполлон бурханд цэцгийг нарны гэрэлд услах боломжийг бүрдүүлж өгсөн бол цэцгийг ургаж гүйцсэний дараа хайрын бурхан Эрос түүнийг Цэцгийн хатан хаан хэмээн нэрийдсэн байна.
Харин ромчууд тус цэцгийн талаар өөрийн гэсэн домогтой.
Домогт Rodanthe хэмээх үзэсгэлэн гоо охинд олон залуус гэрлэх хүсэлтэй байсан ч нэг нь ч тэр охины сэтгэлийг татаж чадаагүй байна. Тэр залуусын хүсэл тэмүүлэл маш их байсан тул бүгд зэрэг тэр охинд тэмүүлэхдээ хашаа хаалгыг нь эвдэн орсон байна. Энэ нь Диана бурханд таалагдаагүй бөгөөд тэр охиныг цэцэг болгож харин нөгөө залуусыг цэцгийн өргөс нь болгон хувиргаж шийтгэсэн байна.
Гэхдээ сарнай цэцэг ямар ч түүхтэй байсан ч гэлээ сарнай цэцэг гоо үзэсгэлэн, хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болсон юм. Бүх нийтээр Улаан сарнай нь "Би чамд хайртай" гэсэн утгыг илэрхийлдэгийг мэднэ.
Улаан болон цагаан цэцгийн баглаа нь нэгэн сэтгэл нөхөрлөлийг бэлэгддэг бол, ягаан сарнай онцгой, тансаг мэдрэмжийг, цагаан сарнай "Чи бол тэнгэрлэг", шар сарнай баяр хөөрийг, улбар шар сарнай хүсэл тэмүүллийг илэрхийлдэг бол задраагүй сарнай цэцэг нь "Чи хайр сэтгэлд хэтэрхий залуу байна" гэсэн утгыг илэрхийлдэг байна. 
Гэхдээ та хайртай нэгэндээ бэлэг барих гэж байгаа бол тэр хүндээ заавал сарнай цэцэг авч өгөхгүй өөр олон төрлийн цэцгээс сонгож болно. 

День Святого Валентина (День всех влюбленных)
Ц.Хулан

Хайр гэдэг хэзээ үнэтэй байлаа?
Чи зүгээр л ав л даа
Халаасан дахь мөнгө биш ээ
Эргэж нэхэхгүй
Эмнэг гоё сарнайг бүгдээрээ андахгүй ч
Эмэнд ордог цэцгийн нэрийг хүн мэддэггүй шүү дээ
Миний хайр, чамайг баян болгохгүй
Мичид гийсэн үдшээ чи өвөртөлж харихгүй
Зоосон одод гэрэлтэх тэнгэрийн доор
Зовлон жаргал хоёроо миний чихэнд дуулгахгүй
Дурлал гэдэг хэзээ үүрдийн байлаа?
Чи зүгээр л ав л даа
Дугтуйнд ирдэг захидал шиг уншаад л хаячихна
Сэрүү унахад даардаг навчсыг өрөвддөг байтлаа
Сэтгэлд гийсэн зулын гэрлийг хүн мэддэггүй шүү дээ
Амьдрал гэдэг хэзээ мөнхийн байлаа чи зүгээр л хайрла л даа!
День Святого Валентина (День всех влюбленных)

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...