БОЛОВСРОЛ,
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
САНГИЙН
САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
===================================================================
2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр
|
Дугаар 306/237
|
Улаанбаатар хот
|
Итгэлцүүр батлах тухай
Монгол улсын Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн
40.5 дах заалт, Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3,
Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулийн 8 дугаар
зүйлийн 8.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагчид ногдох
хувьсах зардлын дундаж хэмжээг тооцох итгэлцүүрийг нэгдүгээр, цэцэрлэгийн нэг
сурагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг тооцох итгэлцүүрийг хоёрдугаар
хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаалыг 2007 оны 9 дүгээр сарын 1-нээс
эхлэн мөрдөхийг ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн ерөнхий
менежер нарт үүрэг болгосугай.
3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол,
соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга /Ц.Даваасүрэн/,
Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга /Б.Батжаргал/ нарт
даалгасугай.
БОЛОВСРОЛ, СОЁЛ,
САНГИЙН САЙД
ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙД
Ө.ЭНХТҮВШИН
Н.БАЯРТСАЙХАН
Боловсрол,
соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 306/237 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НЭГ СУРАЛЦАГЧИД НОГДОХ
ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ ХЭМЖЭЭГ ТООЦОХ ИТГЭЛЦҮҮР
№
|
Суралцагчийн төрөл
|
Цалингийн хувьсах зардлын итгэлцүүр
|
Бусад хувьсах зардлын итгэлцүүр
|
1
|
Баян-өлгий аймагт суралцагч
|
1.04
|
1.03
|
2
|
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
|
1.3
|
1.07
|
3
|
Дүйцсэн хөтөлбөрөөр суралцагч
|
0.7
|
0.5
|
4
|
Эчнээ хэлбэрээр бага, суурь, бүрэн дунд боловсрол
эзэмшиж буй суралцагч
|
0.4
|
0.3
|
5
|
Орой хэлбэрээр бага, суурь, бүрэн дунд боловсрол
эзэмшиж буй суралцагч
|
0.7
|
0.5
|
----оОо-----
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын
хамтарсан 2007 306/237 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН НЭГ СУРАЛЦАГЧИД НОГДОХ
ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ ХЭМЖЭЭГ ТООЦОХ ИТГЭЛЦҮҮР
№
|
Суралцагчийн төрөл
|
Цалингийн хувьсах зардлын итгэлцүүр
|
Бусад хувьсах зардлын итгэлцүүр
|
1
|
24 цагийн цэцэрлэгийн хүүхэд
|
1.5
|
1.04
|
2
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд
|
1.3
|
1.07
|
3
|
Ээлжийн бүлгийн хүүхэд
|
0.6
|
0.5
|
4
|
Нүүдлийн бүлгийн хүүхэд
|
0.7
|
0.5
|
----оОо-----
No comments:
Post a Comment