Tuesday

Мартын 8-ны мэнд хүргэе

 Хорвоогийн сайхан бүсгүйчүүлдээ баярын мэнд хүргэе.

Эргээд 6 настай жаахан охин болмоор…


Эргээд
Эрхэлж инээсэн 6 настай охин болмоор байна

Бие барьсан нимгэн цамцны оронд
Багынхаа чихэрний толботой, жижигхэн даашинзаа өмсмөөр
Хуруундаа зүүсэн алт мөнгөн бэлзгээ аваад
Хуванцар шүрээр хэлхсэн ягаан бугуйвчаа зүүмээр
Сайхан бүсгүй болсноо таван хором мартаад
Саваагүй зангийнхаа нуугдсан хэлтэрхийг сэргээж аваад
Савлуур дээр тоглож байгаад өндөрт хөөрөх бүртээ
Сар луу нисч байна хэмээн дахиж мөрөөдмөөр
Тусд оржээ охин минь гэж ээждээ магтуулмаар
Томоожих болоогүй юу гэж аавдаа зэмлүүлмээр
Бичиг цаасны ажлыг түр хойш нь тавиад
Бяцхан хүүхэлдэйндээ хувцас эсгэж өмсүүлмээр
Эргээд
Эрхэлж инээсэн 6 настай охин болмоор байна

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...