Monday

Сургааль гэнэ ээ

Арчилбал эдэд тустай
Аргилбал эзэнд тустай
Булгийн ус оргивч хүйтэн
Буруу санаат инээвч худал
Далай ч гэсэн давсаар дутна
Дагина ч гэсэн эрээр дутна
Муу явахад нөхөр хол
Сайн явахад садан ойр
Нэр олох насных
Нэр хугарах өдрийнх
Өнгө хөөсөн хүн самгаатай
Өвс хөөсөн мал эзэнгүй
Тэнгэрийн муухай хүнийг зовооно
Тэнэгийн мунхаг өөрийг зовооно
Хүчтэйгээрээ ноён байдаггүй
Хүсэлтэйгээрээ баян болдоггүй
Шиврээ бороо дээлэнд харш
Шивнүүр үг нөхөрт харш
Байгуулаагүй төрд баатар эр хэрэгтэй
Байгуулсан төрд багшлах мэргэн хэрэгтэй
Өлссөн цагт өлөн бугын эвэр зөөлөн
Цадсан цагт цагаан хурган сүүл хатуу
Олиггүй хүн архи дарсанд
Олс дээс ус бороонд
Уул өндөр ч хөтөлтэй
Ус гүнзгий ч гарамтай
Хүний хүү муу бол эцгийн нэрийг гутаана
Хүлэг унаа муу бол сүргийн нэрийг гутаана
Муу хүүхний маяг их
Мухар үхрийн сажиг их
Нэгэн гэр баяжвал зуун гэрт тус болно
Нэгэн хошуу баяжвал зуун хошуунд тус болно
Нэгэн гэр дотроо эвтэй бол тэр гэр өөдлөхийн шинж
Нэгэн улс дотроо эвтэй бол тэр улс тогтон хөгжихийн шинж мөн
Сургууль хүнийг эрдмээр хүмүүжүүлнэ
Гэр орон хүнийг амьдралаар хүмүүжүүлнэ
Албан газар хүнийг хөдөлмөрөөр хүмүүжүүлнэ
Түвшин айл төр түших хүү төрүүлнэ
Төвөг ихтэй айл төр самууруулах хамаатан төрүүлнэ
Хүн гэрийн дотор, төрийн доор амьдарна


Иймэрхүү сургааль байх жишээтэй. Авах гээхийн ухаан оршихуй л байхгүй бол зарим нь ухаантны амнаас гарсан гэхэд бэрх юм. 

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...