Sunday

Таньсангүй /орос хэлнээс/ 2009-01-23

Таньсангүй

Бүсгүйг ахин хараад түүний зүрх урагдах шиг л боллоо. Мартсан, мартчихсан ш дэ, би түүнийг мартсан ... гэж түүний толгойд эргэлдэж байвч хүсэл сэтгэлээ хуурч тэр чадахгүй байлаа. Хуучин хүсэл тэмүүлэл нь түүний бүх сэтгэл зүрхэнд асч бүх биеийг зөөлөн дулаан мөрөөдөл нөмрөн авлаа. Урагшаа нэг хойшоо нэг алхаж байвч хувь тавилангаас зугатах боломжгүй юм. Залуу түүн дээр очин “Сайн уу!?”
Тэд бүтэн 3 жил уулзалдаагүй, харин бүсгүй сургуулийн он жилүүдэд түүнд ухаангүй дурласан тэр зориг муутай, эв дүйгүй, даруухан жаал хүүг таних болов уу? Мэдээж тэрээр одоо насанд хүрч зоримон шийдэмгий болсон. Харин түүнд боломж байгаа болов уу?
Бүсгүй ганцаараа биш. Найзуудын хамт ирсэн байв. Түүн дээр очоод нүд рүү нь харж тэр л танил дотно харцыг мэдрэнэ. Эхлээд мэдээж гайхах л байх да – гэвч дараа нь санаад танина. Магадгүй найз нараа дуудаад хэлсэн нь дээр байх. Эсвэл шууд очоод “Сайн уу Наташа, арван жилийн хуучин танилаа санаж байна уу гэж асуугаад бүжгэнд урьчы.Яах вэ? За зүгээр дуугай л ганцаараа очий.

- Сайхан бүсгүй минь таныг бүжгэнд урьж болох уу?!

Бүсгүй намайг хэн билээ гэсэн шиг гайхан харлаа. Таньсан болов уу?

- Дуртайяа.

Үгүй ээ, таньсангүй. Удаан хугацаанд байгаагүй тэр минь миний дэргэд байлаа. Түүнийхээ гарыг атгаж байхдаа ийм сайхан мэдрэмж төрдөг байсныг би одоо хүртэл мартаагүй байсан. Энхрийхэн дотно...

Бүжгийн талбайд иртлээ би түүний танил дотно царайнаас харцаа салгаж чадахгүй байлаа. Тэр миний чимээгүй байдал, өөрийг нь нэвт харах харцыг минь ойлгохгүй байв. Харин би жижигхэн өөрчлөлт бүрийг алдахгүй мэдэхийг хүсч харсаар байлаа. Тэр илүү хөөрхөн илүү эмэгтэйлэг болжээ. Бурхан минь, тэр ямар үзэсгэлэнтэй юм бэ.
- Та үргэлж ийм дуугай байдаг уу?

Бүсгүйг чимээгүй байдал залхааж би харин өөрийгөө тэгж их өөрчлөгдсөн гэдэгт итгэж чадсангүй.
- Үгүй дэ, таны үзэсгэлэн гоо намайг сохроож, би үг яриагаа мартжээ.

- Сонирхолтой юм, би хүний нүдийг сохолдог алмаз биш шүү дээ.

- Та андуурч байна. Та бол хайрлаж хамгаалж байх ёстой үнэт эрдэнэс шүү дээ. .

Бүсгүй жуумалзсанаа намайг сэжиг бүхий харлаа. Гэвч юу ч хариулсангүй. Харин би намайг жаргалтай болгож, сэтг_эл зүрхийг минь бүлээцүүлдэг байсан тэр л инээмсэглэлийг түүнээс хүсч байсан юм. Она слегка улыбнулась, потом посмотрела подозритель Бид намайг жаргалтай болгож, түүнийг гайхшруулж байсан тэр л чимээгүй бүжгийг үргэлжлүүлсээр байлаа.
- Та энд анх удаа ирж байна уу?

-Тиймээ, найзууд маань намайг цагийг сайхан өнгөрүүлэх болно гэж амласаар авчирсан юм. Тэдний зөв байжээ, энд үнэхээр сайхан юм.

Гэнэт миний дотор байсан нэг хэсэг тэсэрч би түүнд аль эрт хэлэхийг хүсч байсан зүйлээ хэллээ. .

- Таны нүд гэрэл гэгээ, амьдралын сайн сайхныг багтаасан үнэхээр үзэсгэлэнтэй юм. Жирийн хэн нэгэнд ийм нүд байна гэж итгэхийн аргагүй.

-Тэгээд таныхаар би хэн юм бэ?

- Охин тэнгэр!

Тэр бага зэрэг ичингүйрсэн мэт инээмсэглэснээ дахиад бид чимээгүй болцгоов. Гэнэт хөгжим зогсоход миний зүрх ч хамт зогсох шиг санагдлаа.

- За, би явья да. Баярлалаа. Ингэхэд чи миний нэрийг хэн гэдгийг ч асуухгүй юм уу?!

- Би чиний нэрийг мэднэ ээ, Наташа,, Үргэлж мэддэг байсан бас хэзээ ч мартахгүй..

Тэр намайг анхааралтай ширтэж яг л уншиж байгаа мэт санагдла. Би харин дотроо “одоо л намайг танина да, яг одоо л ...”Гэвч тийм зүйл болсонгүй.
- Баяртай гэж тэрээр найзууд руу эргэх замдаа хэллээ. Харин би түүний араас харсаар хоцров. Зүрх аймшигтай ихээр өвдөж толгойд “ Тэр намайг таньсангүй, тэр намайг мартжээ” гэсэн ганцхан бодол эргэлсээр....

Төгсөв.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...