Friday

Эзэнтэй шүлгүүд

За эзэнтэй шүлгүүд

Ингээд 2011 оны цэргийн баяраар эрчүүддээ зориулж бичсэн мөртүүдээ тавья. Шүлэг гэж нэрлэвэл шүлэг гомдох байх
 /кк цэргийн баяраар л нэг онгод орж 4-өөс илүү мөр холбодог бололтой, гэхдээ их гунигтай юм уу сэтгэл тавгүй үед гомдлын шүлгүүд их амархан гардаг шү /


С.Наранцогт даргад Хэрвээ та цэрэг байсан бол
Их сургуулийн мат-ын ангийг голж
Инженерийн ангийг сонгосон сонсогч болох байсан
Их л удалгүй энхийн ажиллагаанд явж
Эргэн ирэхдээ эх орондоо гавьяа байгуулж
Энэ даргын албан тушаалаа авах байсан
Эрдэм мэдлэгтэй хурандаа болоод
Электроник технологиор батлан хамгаалахыг цэнэглэх байсан
Яадгийн зарим нь цэрэгт яваагүй л гэнэ биз
Ямар ч л байсан Би батлах хамгаалын хурандаа
Ялгуусан их армийн нэгээхэн хэсэг гэх байсаан.


Б.Жигжид - Хэрвээ та цэрэг байсан бол
Угаасаа л би цэргийн хүний удам угсаа
Ухаандаа бол нисгэгчийн үр сад
Өвөө шигээ хөх тэнгэрийг эзлэн нисээгүй
Өөрийн эх орноо хайрлах зүрхтэй нэгэн
Хэдийгээр өвөөгийн түүхийг үргэлжлүүлсэн нисэгч болж
Хүндэт самбарт зургаа тавиулж байгаагүй ч гэсэн
Зэвсэгт хүчний халуун армийн бүрэлдэхүүнд багтсан
Зоригт хөвгүүдийн нэг нь болох байсан
Таван хошуугаа дахин дахин тоолсон
Томоогүй нэгэн ахмад байх байлаа
Баргийн бүсгүйчүүлийн дээгүүр харж
Бараан өнгийн машин унасан
Хром, шинельдээ жигтэйхэн хайртай
Хэцүү нэгэн офицер байх байсаан.
Ж.Отгонбат - Хэрвээ та цэрэг байсан бол
Ер нь бол цэрэг хүн гэдэг чинь
Ерөөсөө тийм амар юм биш
Гэхдээ ах нь цэргийн хүн байсан бол
Гэмдэхгүй ямар ч байсан хошуучтайгаа л байх байсан
Салаа, рот, бригад командлахгүй ч
Санхүү, эдийн засаг хавьцаа гайгүйхэн тохижоод авах байсан
Хэдэн муусайн цэргүүд хажуудаа суулгаад
Хээрийн сургуулилтын гүйцэтгэлийг нам гаргуулах байсан
Харин өөрөө утсаар яринхан
Харь холын орны сургалтын төлөвлөгөө боловсруулж суугаа

Б.Доржготов - Хэрвээ та цэрэг байсан бол
Өө би бол тийм хүн биш
Өөрт хэрэггүй юмыг огт сонирхохгүй
Хангамж сайтай нэг цэргийн ангийн
Хатуухан  даргын туслах болох байсан
Тэрүүхэн дэндээ түрүүч цолтой
Гайгүй ганган дүрэмт хувцастай
Хэн ч харсан сайхан залуу
Хилийн цэргийн офицер л болох байсан

Д.Совд - Хэрвээ та цэрэг байсан бол
Нутгийн ах нарыг харж баяссаар
Нас минь болонгуут цэрэг явна
Хилийн цэргийн дугаар ангийн
Хал цэрэг болж, бас ч гүй ахлагч болно
Генералын вагон зүүдлэн хонож
Гэмгүй нусгай цэргүүдийг дарамтлан
Хайртай хонгор бүсгүйгээ зүүдлэн
Халагдах өдрөө тоолон хүлээхсэн

Б.Лхагва-Очир - Хэрвээ та цэрэг байсан бол
Хувь заяанд би итгэдэг хүн
Хүний тавилан хүслээ дагадагийг мэддэг хүн
Тиймээс би цэргийн хүн болсон бол
Хими бактериологи гэх мэт
Хэрийн хүний чадаад байдаггүй
Хэцүү мэргэжил сонгох байсан
Өнөө цагийн шаардлагыг мэдэрч
Өрнийн орнуудтай харилцахыг санаж
Гадаад хэлний мэдлэгээ хүртэл
Гайгүй сайн дээшлүүлсэн байгаа
Тэгээд ангидаа сургагч ахлагч
Тэндээ бол дуугүй дарга
Мэргэжилдээ бол нэг номер
Маршын алхаанд харин эсрэгээр
Ийм л нэгэн цэрэг болж
Эх орондоо хүчин зүтгэнэ ээ

Х.Батсайханд Хэрвээ та цэрэг байсан бол
Өсөхөөс сурсан нийтэч зан минь
Өөрийг минь хаана ч газардуулахгүй
Шинэхэн цэрэг болж дөнгөж оччихоод
Шинэ жилийн баярыг нь зохиод өгчих байлаа
Үдэшлэг цэнгүүнийг хөтөлж, Өөрөө хэдэн мөр холбоод
Өнөө хэдэн дарга нарыг нь
Өөрийн хүн болтол уяраачих байлаа




No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...