Friday

Азын тэнгэр

Алдарт илбэчин Харри Хоудиний нэрийг сонсоогүй хүн гэж бараг байдаггүй. Тэрээр ямар ч багажгүйгээр, зөвхөн хувтастайгаа орсон ямар ч шоронгоос нэг цагийн дотор мултарч чадна гэж сайрхдаг байж гэнэ.Английн нэг арлын жижиг хотынхон түүнийг урин энэ үзүүлбэрээ үзүүлж өгөхийг хүсчээ. Ингээд түүнийг ирэхэд нь шоронд хийгээд хаалгануудыг нь янгинатал түгжив. Хэн ч түүний энэ айхтар өрөөнөөс мултарч гарна гэж бодохгүй байлаа.
Илбэчний халаасанд 25 см-ын урттай төмөр байдаг байв. Тэрээр энэхүү нууц багажаараа ямар ч цоожийг эвдэж  чаддаг байв. Эхний гучин минут өнгөрсөний дараа түүний царайд айдас , итгэлгүй байдал илэрч эхлэв. Харин дахиад гучин минутын өнгөрөхөд хамаг хөлс нь цутгаж эхлэв.

Хоёр  цагийн дараа ингээд өнгөрлөө гэж  бодон хаалга түшин суутал хаалга өөрөө онгойчхов. Учир нь тэр хаалгыг түгжээгүй байсан байна. Уг нь шууд л түлхсэн бол онгойх байсан ч илбэчин маань хаалгыг түгжээтэй гэдэгт бүрэн итгэсэн байсан тул оролдож үзсэнгүй.

Азын тэнгэр ч гэсэн ийм л байдаг. Түүний түгжээтэй гэж  бодвол хэзээ ч онгойхгүй. Харин онгойлгохын тулд бага зэрэг түлхэх л хангалттай.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...