Friday

Ээжийн өвөр

Хотын хамгийн аятайхан цэвэрхэн гэгддэг цэцэрлэгт нялх хүүхдээ авч ирсэн залуу бүсгүй захирал нь бололтой суух нэгэн хүнд хандан:
-Би хүүхдээ танайд өгмөөр байна, миний сонссоноор танай цэцэрлэг хамгийн халамжтай, сайн асаргаатай, бас хүүхдэд юм зааж сургадаг гэсэн. Захирал инээмсэглээд, та зөв сонссон байна. Манай бүх юм танд таалагдана гэдэгт найдаж байна гэж хэллээ.
Залуу эмэгтэй хүүхдээ түүнд танилцуулаад:
-Тийм л бол сайн байна. Хүүхэд бүр багаасаа юмыг таньд мэдэж байх ёстой гэв. Захирал хүүхдийг нэг харснаа:
-Охин хүүхэд юм шиг байна тийм үү? Ааа, нас нь нэг хагас юм уу хоёр.
Эмэгтэй:
-Тийм тийм, яг зөв хэллээ. Одоо ч юм сурах үе дээрээ байгаа. Би их завгүй байдаг болохоор дандаа хэлж өгөөд байж чадахгүй юм.
Захирал ширээнийхээ нүднээс хэдэн бичиг гаргаад:
-Би гэрээгээ улирлаар хийдэг, энэ нь дээр байдаг юм. Та төлбөрөө нэг дор бөөнөөр нь хийгээд гэрээн дэх болзлыг зөвшөөрөх ёстой гэв.
Залуу бүсгүй гэргээг гүйлгэж хараад:
-Мөнгө чухал биш ээ, би дор нь шилжүүлчихнэ. Харин хамгийн доор бичигдсэн зүйлийг ойлгосонгүй гэлээ.
Захирал суудлаасаа босч:
-Аан тийм ээ, энэ их чухал гээд. Таны өмсдөг хувцаснаас нэг л байхад болно. Цамц юм уу эсвэл даашинз.
-Цамц уу? гэж эмэгтэй гайхаад, энэ ямар хэрэгтэй юм бэ? гэж асуулаа.
Захирал:
-Энэ их хэрэгтэй. Хүүхдүүдийг унтахад үүгээр хучдаг юм даа. Яг л ээжийнхээ өвөрт байгаа юм шиг байг гэж хэллээ.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...