Friday

Усч

1952 оны долдугаар сарын 4нд 34 настай нэгэн усч бүсгүй Номхон далайн усанд шумбан Каталин арлаас 34 км-ийн өрнөдөд орших Калифорниягийн зүг сэлэхээр болов.Хэрэв амжилттай болбол үүнийг хийсэн анхны эмэгтэй болох байв.Флоренц Чадвик гэх энэ усч эмэгтэй Манс тэнгисийг 2 чиглэлд гаталсан анхны эмэгтэй юм. Тэр өглөө ус маш хүйтэн , бас өтгөн манантай байсан ба дэргэд нь явах усан онгоц бараг харагдахгүй байлаа.Сая сая хүн түүнийг зурагтаар үзэж байв. Тэр тэсгим хүйтнийг ажралгүй 15 цаг сэлжээ. Гэвч дэргэд нь завьтай яваа ээж дасгалжуулагч хоёрынх нь тэсээрэй эрэг ойрхон байна гэсэн үгийг үл тоон уснаас гарахыг гуйлаа. Бээрч даарсан усч Калифорниягийн эрэг хүрэхэд 800 метр дутуу байхад гарсан шалтгаанаа ингэж тайлбарлав" Хэрвээ би эргийг харсан бол чадах байсан юм" гэж харамсан өгүүлжээ. Зорилгоосоо буцах шалтгаан нь хүйтэн ус , ядарсан хоёрын аль аль нь биш байв. Харин зөвхөн манан ихтэй байснаас болж эргийг харж чадаагүй байна. Энэ бол амьдрал дээр тохиолдох л зүйл. Ямарваа нэгэн зүйл дээр амжилт олохын тулд өмнөө бодитой, хүрч болохуйц зорилго тавих хэрэгтэй.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...