Friday

Сугалаа

 
Залуу Кенни тосгоны зээл дээрээс хөгшин гэхдээ өхөөрдөм илжиг авахаар болжээ. Тэгээд илжигний эзэн өвгөнөөс үнийг асуухад 100 доллар гэв. Кенни өвгөнд 100 долларыг нь төлөхөд өвгөн

-Маргааш илжигээ чамд авчирч өгье, гэв.

маргааш нь өвгөн залуутай уулзаад

-Хүү минь нөгөө илжиг чинь үхчихлээ.Чамд очих хувьгүй байж гэв.

Кенни: Тэгвэл мөнгөө эргүүлж авъя. гэхэд өвгөн мөнгөө авангуутаа үрэн таран хийж дуусгасан гэв. Кенни үхсэн илжигээ авъя гэтэл өвгөн гайхан яах гэж байгааг асуув. Кенни үхсэн илжигийг сугалааны бай болгож хэрэглэнэ гэж хэлчихээд яваад өгчээ. Нэг сарын дараа өвгөн Кеннитэй зээл дээр тааралдан нөгөө илжигийг хэрхсэн талаар асуухад

 Кенни: Хонжворт нь илжиг өгнө гэж хэлээд 2 доллараар 500 сугалаа зарсан. Тэгээд 898 долларын цэвэр ажилласан гэв.

-Тэгвэл хожил таарсан хүн үхсэн илжигээ яасан бэ?

-Тиймээ сугалааг хожсон хүнд 2 долларыг эргүүлж өгсөн. Танд бас 100 доллар төлчихсөн байсан шүү дээ.

Залуу Кенни өсч том болоод Enron ерөнхий захирал болсон байна.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...