Friday

Шил сүү

Келли хүү өдөр болгон өөрийнхөө чадлаар багахан ажил хийдэг байлаа.Нэг өдөр тэрээр сургиулаасаа ирэх замдаа маш их өлсөж байгаагаа мэдэрч гэнэ.Гэвч түүний халаасанд дөнгөж хэдхэн цент л байв.Тэгээд замын төгсгөлд байх нэгэн айлаас идэх юм өгөөч гэж гуйхаар шийджээ.Нэгэн настай хатагтай Келлид хаалгаа тайлж өгөхөд хоол гуйхаасаа ичсэн хүү сайхан зантай хатагтайгаас аяга ус өгөхийг гуйж гэнэ.Түүний өлсөж ядарсан царайг харсан эмэгтэй хүүд аягатай ус биш харин шилтэй сүү авчирч өгөв.Тайван гэгч нь ууж дууссаныхаа дараа Келли хатагтайд хэдэн төгрөг өгөх ёстойгоо асууж гэнэ.Харин түүний хариуд эмэгтэй “Сайхан сэтгэлийн хариуд төлөөс төлдөггүй юм хүү минь “гээд инээмсэглэхэд хүү”Тэгвэл би таньд зүрх сэтгэлийнхээ угаас талархлаа”гээд баярласнаа илэрхиилээд буцжээ.Гэртээ харих замдаа гэдэс цатгалан,сэргэлэн цовоо болсон хүү хатагтайн сайхан сэтгэлийг биширсээр л байлаа.

Он жилүүд ч өнгөрч,Келли төрсөн хотоо орхин гарч,том хотын ,сайн эмнэлэгт их эмчээр ажиллах болжээ.Нэг өдөр түүнийг ажлаа хийж байтал өөрийнх нь төрөлх хотоос ирсэн нэгэн эмэгтэйн талаар яриа дуулдлаа.Яаран гүйж,өрөө рүү нь очоод хартал яахын аргагүй өнөөх хатагтай мөн байж гэнэ.Үхэх өвчин туссан эмэгтэй Келлиг ер танихгүй байв.Эмч ч хэлье гэж бодсонгүй.

Өвчтөний яаралтай эмчилгээг Келли өөрөө гардан эмчилж,асрахаар болсон бөгөөд хэд хэдэн удаа түүнийг үхлээс авран гарав.Хэдэн долоо хоног өнгөрсний дараа бие нь сайжирч,өвчнөөсөө салсан хатагтайд сувилагч бүсгүй эмнэлгийн төлбөрийн хуудас оруулж ирэв.Хадгалсан бүх мөнгөө эмнэлгийн төлбөрт зарахаа мэдэж байсан хатагтай дугтуйтай албан бичгийг задлахаасаа жаахан эмээж байсан юм.Тэгээд нэг уртаар санаа алдаад нугалаастай цаасыг дэлгэтэл дотор нь “Шил сүүнийхээ өрийг төлсөн шүү.Др.Ховард Келли”гэж бичсэн байв.Өөрийг нь эмчилсэн Келли эмч олон жилийн өмнө учирсан хүү мөн гэдгийг хатагтай тэр даруй л мэдсэн юм.

Тус гэдэг ийм л сайхан зүйл.Том жижиг нь чухал биш.Харин хэзээ вэ гэдэг нь л чухал юм.Хэн нэгэнд хэрэгтэй үед нь туслахад,түүнээс ч том тус болж ирэх цаг бий.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...