Monday

БСШУ-ны сайдын 2003 оны 64 тоот тушаал "Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журам"

      МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
                                                     САЙДЫН ТУШААЛ


                 ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮН ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Улсын
                        төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журам,
                        олимпиад зохион байгуулах нэгдсэн хорооны бүрэлдэхүүн/

2003 оны 3 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 64

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын дунд зохиогддог улсын төрөлжсөн олимпиадын зохион байгуулалт, үр нөлөөг сайжруулах зорилгоор ТУШААХ НЬ :


1. Улсын төрөлжсөн олимпиад зохион байгуулах нийтлэг журмыг нэгдүгээр, олимпиад зохион байгуулах нэгдсэн хорооны бүрэлдэхүүнийг хоёрдгуаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Улсын төрөлжсөн олимпиадын зохион байгуулалтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах, үйл ажиллагааны тайланг жил бүрийн 11 дүгээр сард багтаан сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байхыг олимпиад зохион байгуулах нэгдсэн хороо /Г.Батболд/-д даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “олимпиадын хороо, заавар батлах тухай” Гэгээрлийн сайдын 1997 оны 51 дүгээр, “Англи хэлний олимпиад зохион байгуулах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 1998 оны 28 дугаар, “Журам, заавар, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2001 оны 109 дүгээр тушаалыг тус тус хүчингүйд болсонд тооцсугай.



                                 САЙД                          А.ЦАНЖИД


  2003 оны 3 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 1972 дугаарт бүртгэсэн



БСШУ-ны сайдын 2003 оны
                                                                                           64 тушаалын 1 дүгээр хавсралт

                      УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ
                                                  НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Энэхүү нийтлэг журмыг ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчдын дунд улсын төрөлжсөн олимпиад (цашид “олимпиад” гэх)-ыг зохион байгуулахад мөрдлөг болгоно.
1.2. Олимпиад нь бага, дунд болосролын сургалтын чанарыг сайжруулах, суралчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдэлг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
1.3. Олимпиадын даалгавар нь онолын болон практик ур чадвар, сэтгэлэгээ шаардсан байх ба жил тутам даалгаврын түвшин, шалгуурыг ахиулж, олон улсын олимпиадын түвшинд ойртуулах зарчим баримтална.
1.4. Олимпиадад ерөнхий боловсролын сургуулийн сурагч анги алгасан оролцож болно.
1.5. Олон улсын олимпиадад оролцох сурагчдын шалгаруулах асуудлыг тухайн олимпиадын тусгана.
1.6. Олимпиадад оролцогчдын хүрээг өргөжүүлэх, шинэ төрөл нэмэх асуудлыг санаачлагчдын зүгээс нэгдсэн хороонд олимпиад эхлэхээс  3 сарын өмнө нь албан мэдэгдэж, сайдын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

Хоёр. Олимпиадын зохион байгуулалт

2.1. Олимпиадын гурвын давааг нэгдсэн болон дэд хороо, хоёрын давааг аймаг, нийслэлийн комисс, нэгийн давааг сургуулийн комисс тус тус зохион байгуулна.
2.2. Нэгдсэн хорооны бүрэлдэхүүнийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын сайдын тушаалаар, дэд хорооны бүрэлдэхүүнийг нэгдсэн хорооны хурлаар, комиссын бүрэдэхүүнийг аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга, тухайн сургуулийн захирлын тушаалаар тус тус байгуулна.
2.3. Нэгдсэн болон дэд хороо, комисс нь энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн ажиллах журмыг хорооны хурлаар баталж мөрдөнө.
2.4. Математик, англи хэл, орос хэл, физикийн олимпиадыг ерөнхий боловсролын сургуулийн 8, 10 дугаар ангийн сурагч, багш нарын дунд, монгол хэл бичиг, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүй, түүх-нийгэм, зохион бүтээх хөдөлмөрийн олимпиадыг ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч, багш нарын дунд жил бүр зохион байгуулна.
2.5. Техник-технологийн чиглэлийн (авто, нисэх, усан загвар, дизайн) олимпиадыг 2 жил тутам зохион байгуулна.
2.6. Олимпиадын гурвын даваа Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
2.7. Олимпиадын гурвын даваанд аймгуудаас математик, физик, англи хэл, орос хэлний олимпиадад 2 сурагч (8, 10 дугаар анги), 1 багш, бусад төрөлд 10 дугаар ангийн 1 сурагч, 1 багш, нийслэлийн олимпиадын төрөл бүрд 9 сурагч, 9 багш тус тус оролцоно.
                
Гурав. А. Олимпиадын хороодын чиг үүрэг, үйл ажиллагаа

 3.1. Нэгдсэн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь  хурал байх ба гишүүдийн 75-аас доошгүй хувийн ирцтэйгээр хичээлийн жилд 3-аас доошгүй удаа хуралдана. Хуралд хэлэлцсэн асуудал бүрээр олонхийн саналаар шийдвэр гаргаж, хорооны гишүүдийн гарын үсгээр баталгаажна.
3.2. Нэгдсэн хороо нь олимпиадын хоёрын давааны сэдвийг засах шалгуурын хамт дэд хороодоор зохиолгон битүүмжилж, аймгийн комисст олимпиад эхлэхээс долоо хоногийн өмнө хүргүүлсэн байна.
3.3. Дэд хороо нь олимпиадын гурвын давааны сэдвийг 3-аас доошгүй хувилбартайгаар бэлтгэнэ.
3.4. Олимпиадынм дэд хороод тухайн жилийн олон улсын болон дотоодын олимпиадын дүн, тайланг олимпиад зохион байгуулж дууссанаас хойш 14 хоногийн дотор олимпиадын нэгдсэн хороонд хүргүүлнэ.
Б.Олимпиадын салбар комиссын чиг үүрэг, үйл ажиллагаа

3.5. Салбар комисс нь нэгийн давааны сэдвийг боловсруулах, олимпиадын аварга сурагч, анги, сургуулийг шалгаруулах, урамшуулах, ач холбогдол, үр дүнг хамт олны дунд сурталчлах, шалгарсан сурагчдыг дараагийн даваанд бэлтгэх ажлыг зохион байгуулна.
3.6. Улаанбаатар хотын олимпиадын хоёрын давааны нэгдүгээр шатыг дүүргийн салбар комисс, хоёрдугаар шатыг нийслэлийн салбар комисс тус тус зохион байгуулна.
  
                                                                   БСШУ-ны сайдын 2003 оны 64 дүгээр  
тушаалын 2 дугаар хавсралт

УЛСЫН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ НЭГДСЭН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Хорооны дарга
БСШУЯ-ны Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газрын дарга

Нарийн бичгийн дарга:         
БСШУЯ-ны БДББЗГ-ын мэргэжилтэн

Гишүүд:                                  
Мөн яамны ШУДББЗГ-ын мэргэжилтэн
Математикийн олимпиад зохион байгуулах дэд хорооны дарга
Физикийн олимпиад зохион байгуулах дэд хорооны   дарга
Химийн олимпиад зохион байгуулах дэд хорооны дарга
Түүх-нийгмийн ухааны олимпиад зохион байгуулах дэд хорооны дарга
Газар зүйн олимпиад зохион байгуулах дэд хорооны дарга
Зохион бүтээх, хөдөлмөрийн олимпиад зохион  байгуулах дэд хорооны дарга
Мэдээлэл зүйн олимпиад зохион байгуулах дэд хорооны дарга
Англи хэлний олимпиад зохион байгуулах дэд хорооны дарга
Орос хэлний олимпиад зохион байгуулах дэд хорооны дарга
Монгол хэл бичгийн олимпиад зохион байгуулах   дэд хорооны дарга
Биологийн олимпиад зохион байгуулах дэд хорооны дарга
Боловсролын хүрээлэнгийн захирал

                                         

Дөрөв. Олимпиадыг дүгнэх
4.1. Олимпиадын гурвын даваанд оролцсон (зохион бүтээх хөдөлмөр, техник, англи хэлээс бусад) сурагчдаас анги тус бүрт I байр нэг, II байр хоёр, III байр гурвыг тус тус шалгаруулж  алт, мөнгө, хүрэл медалиар шагнана.
4.2. Зохион бүтээх, хөлөдмөр (эрэгтэй, эмэгтэй сурагч), гадаад хэл (2 түвшин) болон техникийн олимпиадад оролцсон сурагчдаас I-III байрт тус бүр нэг сурагчдыг шалгаруулна.
4.3. Олимпиадын гурвын даваанд оролцсон багш нарыг I, II, III байр эзлүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.
4.4. Олон улсын болон дотоодын олимпиадад эхний гурван байр эзэлсэн аравдугаар ангийн сурагчдыг тухайн мэргэжлийн чиглэлээр их, дээд сургууль, коллежид элсэхэд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг Засгийн газрын холбогдох тогтоол, журмын дагуу шийдвэрлэнэ.
Тав. Олимпиадын санхүүжилт
5.1. Олимпиадын нэгийн даваатай холбогдон гарах зардал, хоёрын даваанд оролцох унааны зардлыг тухайн сургуулийн хичээл практикийн зардалд, хоёрын даваа зохион байгуулахтай холбогдон гарах үйл ажиллагааны болон гурвын давааны унааны зардлыг Боловсрол, соёлын газрын төсөвт зардалд, гурвын даваа болон олон улсын олимпиадтай холбогдон гарах зохион байгуулалт, үйл ажиллагааны зардлыг боловсролын төвлөрсөн арга хэмжээний төсөвт зардалд тус тус тусган санхүүжүүлнэ.
5.2. Олимпиадад оролцогчдын хүрээг өргөжүүлэх, гурвын давааг орон нутагт зохион байгуулахтай холбогдуулан гарах нийт зардлыг санаачлагч тал, шинээр төрөл нэмж  зохион байгуулахтай холбогдон гарах  зардлыг боловсролын төвлөрсөн арга хэмжээний төсөвт зардалд тусган санхүүжүүлнэ.
Зургаа. Бусад
6.1. Улсын олимпиадад гадаад орны баг оролцож болно. Хэрэв гадаад орны багийн сурагч эхний гурван байрт шалгаран Монгол Улсын их, дээд сургууль, коллежид суралцах тохиолдолд тэдэнд хөнгөлөлт үзүүлэх асуудал хамаарахгүй.
6.2. Улсын төрөлжсөн олимпиадын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байгууллага, аж  ахуйн нэгж, иргэдийг алдаршуулах, урамшуулах асуудлыг олимпиадын нэгдсэн хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...