Monday

Дэлхийн бүх Монгол Үндэстэнд

Ази тивийн зvрхэн тушаа асар уудам хээр талд дураараа нvvдэллэн суурьшиж  дунд чємгєєрєє жиргэж явсан биднийг тэнгэр эзэн ивээлдээ багтааж дэлхийн хєрснєєс арчигдахгvй байх тавиланг заяасан болохоор орой нь хєх дээд Тэнгэртээ мєргєж, онгон байгаль  уул усаа тахиж, улалзах гал, дvрэлзэх очоо шvтсээр  олон  зууныг ардаа элээжээ. Тэнгэр заяат Тэмvvжин тарж бутарсан отог омгуудыг байлдан дагуулж та бидний vндэс болсон Хамаг Монгол улсыг цогцлоосон бєгєєд  єнєєгийн хvчирхэг хєгжилтэй улс орнуудын тэмvvлж байгаа глобальчлах бодлогыг илдээр зэвсэглэсэн эрэмгий зоригт бидний євгєд, эцэхийг мэдэрдэггvй навтгар морьдынхоо хvчээр найман зууны тэртээ дэлхийг байлдан дагуулж хэрэгжvvлсэн билээ. Тvмнээсээ  єргємжлєлтэй Чингис хаан нэрээр тvvхийг бvтээсэн тvvнийг єдгєє мянганы хvнээр цоллоод байна, дэлхий дахин. Мандан бадарсан хvчирхэг гvрэн маань мартагдахгvй олон сонирхолтой тvvхийг vлдээсэн нь одоо хvртэл бvрэн тайлагдаагvй байна.

Их хааныхаа  зарлигаар энд тэнд тархаж эзэнт гvрнийхээ тулгыг тулж явсан эцэг євгєд тань хувь заяа он цагын эрхэнд  хэнбугай ч хэлж таахад  хэцvv тvvхэн єєрчлєлт, дайн дажин, бослого самуун гэхчлэн олон арван хvчин зvйлээс шалтгаалж єлгий нутагтаа хэзээч эргэж ирэх боломжгvй болсон гэлээ ч голомтоо сахисан тусгаар улс Монголын иргэд та нарыгаа дурсаж єрєвдєж байдаг юм. Нутгаа тэмvvлж зорин буцах замдаа туйлдаж сvйрсэн хэдэн аймаг, омог, отог байдаг нь хэзээ ч тайлагдашгvй оньсого биз гэж бичигч би бээр гуниглаж сууна. Гvрэнт улсынхаа голомтоо сахисан бидний тоо гурван  саяд дєхєж явна. Xєгжлийн манлайд хvрээгvй ч гэлээ хvн болгон эрхээ эдлэх зарчимтай хvнлэг  ардчилсан нийгмийг  дээдэлж, дээшээ цойлсон сансрын нисгэгчтэй, дэлхийд дуурсагдах алдарт тамирчидтай, дээдсийн чуулганд уригдах эрхтэй, НVБ-д  бvртгэлтэй, нєхєрсєг харьцаагаар олон оронтой тvншлэн улс орныхоо хєгжлийн тєлєє шинэ эринтэй хєл нийлvvлэн алхахын зэрэгцээ айргаа исгэж, ааруулаа хатааж, сvvгээ ууж, сvргээ єсгєсєн уламжлалаа умартаагvй ээ, малчин ардууд маань гэрээ сэлгэн  малаа даган нvvдэллэж, махан хоол маань  ширээндээ  чимэг болсон хэвээрээ, баяр наадмаар бултаараа цуглан хурдан хvлгээ  уралдуулдаг, нумаа татаж сумаа тавин, хvчит эрсийн  дэвэлтэнд хурай цурайтуулж наадамлаж байна даа бид.


Олон зуун нисээд єнгєрчээ, орчиндоо дасаад єєрчлєгдєє биз дээ та нар. Гvний нутгийн шимгvй газар цєлєгдєж хvнээс доогуур зиндаанд тооцогдож хvчир бэрх амьдардгыг тань гадарлаж байнаа бид. Энэтхэг улс гэхэд  ард тvмнээ зургаан давхаргаар ялгаварладаг гэсэн, энvvндээ та нарыг багтаах сэтгэл ердєє тєрдєггvй гэнэлээ. Афганистан улс єєрєє ядуу юм билээ, аргагvй биздээ тэгэхээр хазарууд та нарын маань амьдрал. Хvн суурьших боломжгvй хєгийн цєлд шахагдаж  гадуурхагддаг гэж хамт сурдаг Афган бvсгvй дурсаж байсан юм. Непал улсад жуучилсан швейцарь хvн хэллээ надад: Єндєр уулын орой дээр шахуу урцан дотор хvмvvс амьдардаг юм байна билээ. Угтаж авах юм холоос  биднийг, аяллын тєлєвлєгєєнд багтсан болохоор алган дээрээс нь гар хийцний дурсгалын зvйл худалдаж авахад сонин  байлаа, авхуулсан зураг  маань энэ гэхэд нь аргагvй л дээлтэй монгол хvнийг би танилаа. Уулын оройд хадагдаад vзвэрийн амьтан шиг болчихсон, амин зуулгын орлого нь арван доллараас хэтрэхгvй шахуу болсон ахан дvvсээ мэдрээд арай л нулимс гоожсонгvй. Бутан гэдэг жижигхэн улсад босоо захтай дээл ємссєн  борогхон амьдралтай хvмvvс байдаг юм гэсэн, бодвол буцах зам нь хаагдсан нэгэн жанжны албат ардын  vр хойч гэж таамаглаж байна даа, би. Дєрвєн хєллєєд ядарч явахыг минь далимдуулж, дээгvvрээ тохиролцоод хилээ зааглахдаа буриад, баргыг нэг нэгээр нь залгисан орос, хятадаас  одоо бид буцааж чадахгvй та нарыгаа. Хориод vндэстэн, ястанг багтаагаад  хvн амын тоогоороо биднээс хоёр дахин илvv байсан Євєрмонгол  єнєєдєр хагас саяд хvрдэггvйг дуулаад урд хєршийнхєє уусгах бодлогыг харааж сууна, нуугаад яахав. Хєрєнгє  мєнгє, цол хэргэмд  дурласан  урвагч ноёдод гомдоод  холын хол одсон Халимаг vндэстэн єдгєє 300 000 хvнтэй болсон байна. Ухаалаг залууг ерєнхийлєгчєєрєє сонгосон угсаа нэг Халимаг улс ганцаараа, удмаа дээдэлж  дэвжиж байгаа юм гэж бодогдлоо.

   Тиймээ, дэвэн дэлхийн єнцєг булан  бvрт цєєн тооны монгол угсаатнууд єдийг хvртэл оршин тогноод амьдраад л явж байна. Тvvхийн урт хугацаа нэгэнт биднийг зааглаж хэл ус, ёс заншлаас их багаар холдуулж эргэж нийлэхээргvй болтол єєрчилжээ. Их Монгол улсыг байгуулна гэж дэвэргэн залуус заримдаа хєєрдєг юм. Та нар энд ирээд идээшихгvй ч гэлээ эрхбиш орогнол гуйвал тvлхээд хєєхгvй байх сайхан хууль гараасай гэж би хувьдаа боддог юм. Харин одоо хаа сайгvй салан тусгаарлах vзэл сэргэснээс болж бослого vймээн, самуун дэгдэж, цаашлан дайн дажинд хvрч байна. Ийм зvйл сэдэж, єєрсдєє битгий хохироосой гэж єчvvхэн би хvсэх байна. Монгол улсыг анх байгуулахад тvvхэн гавъяа байгуулж явсан та нарынхаа баатарлаг vйлсийг бид хэзээ ч мартахгvй. Дэвжин дээшилж, цэцэглэн хєгжтvгэй дэлхийн бvх монгол угсаатнууд, хурай хурай, хурай!

Wikipedia сайт дээрх "Монгол vндэстэн"-ий тухай мэдээлэл.

Монгол Улс нь БНХАУ-ын хойд хэсэгт орших Євєр Монголын Єєртєє Засах Оронтой хил залган орших Монголын тал хээрээр тєвлєрєн, Еврази эх газарт оршин суудаг нvvдлийн болон суурьшмал соёлтой vндэстэн. Алтай хэлний язгуурын монгол хэлээр харилцана. Єдгєє Монгол Улсад 2 сая 600 мянга гаруй, Хятадад 10 орчим сая монголчууд амьдардаг гэж vздэг бєгєєд нvvдэлчний хэв маягаас суурьшмал амьдралд шилжсэн хvн олон бий. Хятадад байх євєр монголчуудын дунд монгол хэлээр ярьж vл чадах монголчууд цєєнгvй. Бусад дэлгэрэнгvй мэдээллийг ЭНД дарж vзээрэй.

Эх сурвалж. Uguumur.blog.banjig.net

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...