Friday

Хүний шүлгүүд яг л миний бодрол шиг ...

Ц.Хуланг : Миний дурлал
Сайндаа л хэдхэн шөнө нойргүй хонох байлгүй

Сарыг өвөртөлж өвдгөө тэврээд
Санаашран суухдаа нэрийг чинь дуудсаар
Сарних л байлгүй миний дурлал
Хөөрхөн хүүхэн үнэнч биш гэх юм
Хөнжил нимгэн гуниг зузаан шөнөөр

Хөрвөөж хонохдоо худлааг нь мэдлээ
Хөнгөн явдалтай гэвэл сарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Хөөргөн зантай гэвэл нарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Дуулах дуртай гэвэл хуур ятгыг хэлээрэй, би л лав биш шүү
Дурлалдаа үнэнч гэвэл намайг хэлээрэй, тэр чинь ганцхан би юм шүү

Хорин хэдтэй бүсгүйчүүлд шүлэг зориулахын учир

Хорин хэдтэй бүсгүйчүүлд шүлэг зориулахын учир
Хорвоогийн сайхан өдрүүд хоног хоногоор өнгөрсөөр байна
Бие сэтгэл хоёр чинь цагийн тоосонд дарагдсан хойно
Битгий харамсаасай гэхдээн үзэг цаас барж сууна
Харц булаам залуу гараас чинь нэгэнт хөтөлсөн бол
Хаашаа ч дагуулсан яадаг юм бэ, юу ч битгий асуу
Гэрэл цацарсан нүдээрээ үлдээч гэж гуйхад нь
Гэр лүүгээ яараад яах нь вэ, тэнд чинь дурлал байхгүй
Халуун нүцгэн биеэрээ нойрмог цэцэгсийг сэрээж
Хацрынхаа энгэсгийг арилтал бороон дунд үнсэлц
Бурханаас зээлдэж авсан үзэсгэлэн гоо бүхнээ
Буцааж өгөхөөс л хойш харамлаад юугаа хийх вэ
Магадгүй үүнээс хойш хавар ахиад ирэхгүй
Маргааш үхнэ гэж бод дурлаж чи амжихгүй
Хайрын энэ орчлонгийн нам гүмийг эвдэн байж
Хавартай хамт ирсэн дурлалыг битгий буцаагаарай
Хорин хэдтэй бүсгүйчүүлд шүлэг зориулсаны учир
Хорвоогийн сайхан мөчүүд хором хормоор холдсоор байна
Чиний төлөө хэлсэн үг бүхний минь хариуд
Чийг даасан уруулынхаа үнсэлтээр намайг шагнаарай

Бусдын нөхөрт дурласаныхаа төлөө эхнэрээр нь буу тулгуулж...

Уйлахдаа хэнээс ч асуухгүй уйлж
Дуулахдаа хэнээс ч заалгахгүй дуулж
Урт юм шиг энэ богинохон амьдралд
Өөрийнхөөрөө л алхаж явна.
     Бүтсэнтэй нь дурлалын гүүрээр зэрэгцэн алхаж
     Бүтээгүйтэй нь дурлалын гүүрээр зөрөн алхаж
     Бусдын эрээгүй харцанд навчис мэт хөлбөрч
     Бүүдгэр энэ хорвоогийн өдрүүдэд
     Би алхаж л явна.
Өөрийнхөө нуруунд үүрсэн зовлонгийн ачаанаас хүнтэй хуваалцахгүй
Өрөөлийн нуруун дээрх жаргалын ачаанаас хуваалцая гэж гуйхгүй
Өнгө мөнгөний энэ ядмаг хорвоод хүн сэтгэлээ л гээлгүй
Өөр хэнийх ч биш өөрийнхөө замаар л алхаж явна.
     Бусдын нөхөрт дурласаныхаа төлөө эхнэрээр нь буу тулгуулж
     Бүр үнэн сэтгэлээсээ намайг хайрласан залуусыг гомдоосныхоо төлөө
     Бурханд шийтгэгдэж энэрэнгүй бус энэ хорвоогийн жамаар
     Эрх чөлөөтэй атлаа бас, гунигтай алхаж явна.

Рэнцэндоржийн Энхтуя: /Эмүжин/ ...
Дээд зэлний хэдэн унага дагаж унгалдтал.
Дэл хонгор, чиний морь шилгээгээд байхад.
Дэгс зэгсэхэн яриа салхи ганзгалан цогиж.
Дэглий цэнхэр зэрэглээ талаар нэг тэшээд байхад.
Дэнхэр дэнхэр атандаа миний тоглоомон гэрийг ачаалчихаад.
Дэлгээтэй үүдээр хавийн багачууд шагайлцаад байхад.
Дэгд цэцгийн нөмөрт эжийтэйгээ л амьдрах юм шиг.
Дэндүү хайраас чинь буцна гээд ч яах вэ.
Дэлгэцтэй ааруул эгшээн тогоруу буцаж
Дэлэмхэн тунирхалаа би гөвчихөөд байхад
Дээлийн минь нугалаасанд бүдэчсэн чиний харц
Дэн бөхийхийг хүлээн зүүрмэглээд байхад
Дэрсний толгойд ч шүүдэрлэж чадах сэтгэл минь
Дэргэд чинь дөрвөн бэрх болон буучихаад байхад
Дэгд цэцгийн сүүдэрт залуу нас минь гундах шиг
Дэндүү гунигийн тухай шүлэг бичээд ч яах вэ.
----------------------------------------------
Орь залуу нас цалгиж булгиж явлаа ч
Охь ганц дурлалд өвдөг сөхрөн боолчлогддог
Горхин цэнхэр зэрэглээ хаваржин урсахад л
Гомдол гэж юу байдгийг мартаж орхидог
Салхин зоргоор гэзгийг минь мөнхийн юм шиг асгаж
Сарнайн шүүдэр атаархтал хайр шивнэснээ дурс
Санаан зоргоор хүслээ одод шиг л цацалж
Сарны сэвхийг бүдгэртэл хэрхэн дурлалцсанаа сана
Хамгийн ялдам тачаангуй хайр чинийх гэдэгт
Хамгийн бардам энхрий үнсэлт минийх гэдэгт итгэ
Торгон гивлүүртэй нулимс хацар дээр эгшиж
Тооройн навч унахдаа өвөр дээр эрхлэг ээ
Хайлаас хайлаасныхаа сүүдэрт гунддаггуй
Хайтан цэцгийн дэлбээнд өвлийн нар зусдаг
Торгонд ямбалж, тортгонд гандлаа ч чи бидэн
Тогоруун дуунаар намар намрыг үднээ
Давхиад өнгөрөх омголон цагаан өдөр хоногууд
Дасал хонгор аашинд чин надтай хамт төөрөлдөг
Давилуун залуу насаа зүс янаг уруулд минь улдээ
Дахиад би чинийхээ мянган алдааг ч уучилж чаднаа.
--------------------------------------------------------------------------------
Дэмий хөглөрсөн эд зүйлсэд би дуртай
Дээлээ тайлаад гээгдсэн сарнай мэт хаях дуртай
Нүүрэмгий залуус, галбирлаг охидод талтай
Нүүдлийн шувуу, нүцгэн моддод хайртай
Базсан цааснаас ягаан туяа цацрахад
Бас миний уруулаас ягаан үнсэлт цацрахад
Өглөөхөн салсан залуу өдөржин намайг бодоход
Өр зөөлөн эхнэрууд үг холбон суухад
Хавар болоод намраар санагалзан
Хайр болоод гунигийг мартаж
Хэзээд галтай байдаг зүрхээ онгойлгож
Хэрэг болгон шагайж хармаар санагддаг аа
Дэмий хөглөрсун эд зүйлсэд би дуртай
Дээлээ тайлаад чиний тэвэрт очих дуртай
Нүцгэн биесийн үнэрийг саран төөртөл бадрааж
Нөмөр бараадсан хөх өвс мэт үлдэж хоцрох дуртай

Унтдаг бүсгүй    Б.Мєнхдєл

Тэр бvсгvйг
Тэр гэдэг
Тэр сайхан залууд дурласан
Тэр сайхан залуутайгаа амьдарсан
Тэр хоёр их жаргалтай хосууд байсан
Тэр хоёр хєєрхєн охинтой болсон
Тэр дандаа жаргалтай байдаг байсан
Тэрийг нэг л єдєр орхин нєхєр нь харийн орныг зорьсон
Тэр тvvнийгээ иртэл хайраа хатамжлан хvлээнэ гэж амласан
Тэрний олон жил олон сар хvлээсэн мєч ирж
Тэр хайрттайгаа долоон жилийн дараа учирсан
Тэр нєхрєє эхнэртэй болоод ирэхэд уйлсан
Тэр нєхрєє урвана чинээ санаагvй болохоор гутарсан
Тэрнээс нєхєр нь хол байхдаа уйдсан
Тэрний оронд сайхан бvсгvйтэй амьдарсан
Тэрнээс илvv тvvндээ хайртай болсон
Тэр охин хоёроо vvрд хаясан
Тэрний хувьд амьдрал нь ингээд дууссан
Тэрэнд охин нь шинэ амьдрал эхлvvлсэн
Тэр долоон жил vнэнч хvлээсэндээ харамссан
Тэр долоон сар нєхрийнхєє араас гvйсэн
Тэр охиноо тэврээд хань ижилгvй хоцорсон
Тэр тэр цагаас хойш унтах дуртай болсон
Тэр єдєр шєнєгvй орондоо л хэвтдэг болсон
Тэр унтахдаа л жаргалтай байдаг болсон
Тэр дахин кино vзэж ном уншаагvй
Тэр дахин гадуур зугаалж эрчvvлтэй уулзаагvй
Тэр дахин vнэнээсээ инээгээгvй тэр хайраасаа уйдаагvй
Тэр хайртаа бодон зvvдлэн унтсаар
Тэр хайраа vгvйлэн vнэгчлэн унтсаар
Тэр охиноо ганцаараа єсгєн амьдралыг туулсаар
Тэр цаг мєч гарвал унтсаар
Тэрний амьдрал нойр хийгээд унтах болсон
Тэрэнд нойр л хань болдог болсон
Тэр сvvлдээ vvндээ дассан
Тэр vvнийг жаргалтай амьдралаараа сонгосон
Тэрэнд залуус хайраа илчлэвч
Тэр тэдэнд итгэдэггvй хэвээрээ
Тэр эрчvvлээс зайгаа барин зугтсаар
Тэр хайр хийгээд сексийг мартсан
Тэр хvйтэн хєндий тємєр мэт болсон
Тэр vргэлж унтаж байхдаа дуртай
Тэр заримдаа vvрд унтахыг хvсдэг
Тэрэнд охин л саад болдог
Тэр охиндоо єєрєєсєє ч илvv хайртай
Тэр нєхрєє vе vе ихээр санадаг
Тэрний нєхєр эхнэр хvvхэдтэйгээ жаргалтай
Тэрэн дээр хааяа ирж буцна
Тэр vvнд нь ч дуртайч юм шиг дургvй ч юм шиг
Тэр vргэж л унтсаар
Тэр дахиж дуу аялаагvй
Тэр дуу сонсох дургvй
Тэр одоо зєвхєн унтах дуртай
Тэрэнд одоо нойр байна
Тэрэнд одоо ор байна
Тэрэнд одоо охин нь байна
Тэрэнд одоо дурсамж байна
Тэр єдєр хурдан єнгєрєєсэй гэж хvснэ
Тэр орондоо орохыг хvснэ
Тэр нойорондоо жаргалтай
Тэрний царай гунигтай
Тэр vеийнхэнээсээ хєгшин
Тэр дахиж амттай хоол хийгээгvй
Тэр дахиж єнгєтэй хувцас ємсєєгvй
Тэр дахиж сайхан зvйлийг мэдрээгvй
Тэр одоо охиныхоо тєлєє амьдардаг
Тэр одоо охинтойгоо амьдардаг
Тэр одоо охиноо алдахаас айдаг
Тэр одоо охиноо бусдаас харамладаг
Тэрийг таньдаг хvмvvс нь єрєвддєг
Тэрийг хараад зугтдаг
Тэрэнтэй хамт байхад уйтгартай
Тэр vvнийг мэддэг ч тоодоггvй
Тэр зугаа цэнгэл хєгжил баяслыг vзэн яддаг
Тэр хvмvvс дунд зvгээр л алхаж явдаг
Тэр ажил дээрээ ажлаа хийгээд байж л байдаг
Тэрийг хvмvvс ааш муутай гэдэг
Тэрийг хvмvvс тэнэг гэж боддог
Тэрийг хvмvvс ойлгохыг хvсдэггvй
Тэр ч єєрєє бусдад дургvй
Тэр бvгдийг vзэн яддаг
Тэр унтахыг л хvсэж явдаг
Тэр охинтойгоо л унтдаг
Тэр ганцаараа л унтаг
Тэр ганцаараа уйлдаг
Тэр бусдыг бас их єрєвддєг
Тэрийг эрvvл гэвэл худлаа
Тэрийг эмэгтэй гэвэл эргэлзээтэй
Тэр эр хvнийг мартсан
Тэр эмэгтэй хvнээ гээсэн
Тэр одоо эх
Тэр одоо эмгэн
Тэр одоо цогцос
Тэр одоо унтаж байгаа
Чишш…
                                                                  
 Л.Өлзийтөгс: Чиний эзгүйд
Нүдэн дотор минь эрвээхэй, бүрх, толь, лаа
Нүдэн дотор минь эмэгтэй хүн, алим, мод, шувуу
Нүдэн дотор минь цаг, түлхүүр, үүл, тэнгэр
Нүдэн дотор минь чамаас бусад бүх л юм

Эрвээхэйн далавч ч, гоёмсог бүрх ч уйтгар төрүүлнэ
Энд чи л үгүй болохоор нар шар биш, мод ногоон биш
Чи л үзэгдэхгүй, чи л сонсогдохгүй болохоор
Чих хэрэггүй, нүд хэрэггүй, надад юу ч хэрэггүй
Хамаг орчлон, цаг хугацаа, амьдрал бүдгэрэх
Харанхуйн дунд, харанхуйд л чи минь тодорно
Тэгэхээр одоо би зүгээр л нүдээ аньлаа
Тээртэй энэ гэрэл, нар, тээртэй нар ...

Учраагүй яваа ханьдаа
Зvрхэнд хэдийнээ тэрлэсэн хайрын мөрvvдээ урсган
Зvvдэнд учирсан чамайгаа найргийн хэлхээгээр наадуулж
Зvс vзээгvй ханиа дуулан хvлээх учиртай
Зөн билгийн орчлонд сэтгэлийн жолоо хол байна
Чамайг хvлээн удсаныгаа жаргалд тооцон баясаж
Далай хайрыг чинь хvртэх хувьтайгаа бас мэдэрч
Зуурдын боловч хэн нэгэнд сээтэн хаяж vзээгvй
Зулай нимгэн дурлалд өлмий бат зогсном
Эмзэг сэтгэл хөөрсөн ч vнэн хайр vгvй бол
Энгэр зөрvvлэх ёсон бvсгvй хvнд vгvй
Одоо хир учраагvй яваа чамдаа гомдсон ч
Охин биеэ хvний өвөрт найр тавиагvй явна
Сэтгэлд ширээгдсэн хайр энэ биеэрээ долгилж
Сэмхэн цохилох зvрх хосоор юм шиг булиглахад
Зvрх тvгших агшинд уруул шvргэн өнгөрсөн
Зvvдний юм шиг учралыг ухаарч ядан дэнсэлнэм
Нойр хулжсан шөнөөр тэнгэрийн одод айлгvйтэж
Нойтон сормуусанд минь бөнжийх нулимсанд минь тольдож
Эрийн гар хvрээгvй ангир цээжээ тэврэн
Эрхгvй хvсэх жаргалаа бодлын vзvvрт дагуулан
Ханиа дагуулсан vрээ тэвэрсэн бvсгvйн жаргалд
Хар санаж атаархсандаа уйлж би хэвтээгvй ээ
Халуун сэтгэл минь нэг л удаа дурла гэдэг болохоор
Хажууд байгаа хэнд ч гэсэн гар сунгаж зvрхлээгvй
Нэг л мэдэхэд шувуу шиг нисээд ирэх хайраа
Нэхэл дагал болгон урьдаж би vргээхгvй ээ
Заяа тvшсэн ханийн энгэр тvшсэн жаргалд
Замбуу тивийн ёсонд тэгтлээ их яарахгvй ээ
Унаган хайраа хvртээх гэж чамайг би хvлээнэм
Учрал хайраа билгэдэн чамайг би vгvйлнэм
Хvрээд ирсэн хайраа жаргал гэж баярланам
Хvсэн хvлээсэн сэтгэлээ хоёргvй гэж амланам
Уруул даван тэр болгон унаад ирдэггvй
Учирсан болгонд тээр болгон дайж явуулдаггvй
Ганцхан чамайг хэлэхэд өөрт чинь хосгvй сонсогдох
Гал халуун vгээр зvрхийг минь чи ундаалаарай
Дусал бvхэн vнэгvй сувдах хэлхээг минь тvvж
Дурлал дуулах хуурын уян жавхдас хийгээрэй
Насны хань надтайгаа эн тэнцvv хайрлаж
Найраг шvлгийн минь мөрvvдийг зvрхэндээ бас хайрлаарай

Л.Өлзийтөгс: Тунирхал Ахиад чи намайг уйлуулвал үүл болчихно шүү, би
Анхны салхи сэвхийхэд л тэнгэрээр нэг тарчихна
Ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод
Аргадаж, гуйгаад сөгдөхөд чинь нэг ч үг дуугарахгүй

Нулимс нүднээс гардаг юм бишээ
Зүрх минь л нэг нэгээрээ дусалдаг юм
Нууцыг минь ингээд мэдлээ шүү, чи
Үгэнд л би хордчихдог юм
Сормууснаасаа ахиад дуслан бие минь эмтрээд эхэлбэл
Солонго болуутаа энэ минь үүрд замхрах нь ээ л гэж бодоорой

Л.Өлзийтөгс: Цаг хугацаанаас.... Цаг хугацаанаас надад юу ч үлдсэнгүй ээ
Цагаан ч биш, хар ч биш болж орхив, би
Цаг хугацаанаас би юуг ч авч чадсангүй ээ
Царай зүсэнд минь зовлон ч биш, жаргал ч биш үлдэв

Тэнгэрийн зүг хараад хараад би тэнгэр болсонгүй
Тэвчин хүлцэж, сөрж зүтгэсэн хүн хэвээр л үлдэв
Амьдраад амьдраад амьдралыг дуусгаж барсангүй
Аяа, үхээд ч үнэнийг олохгүйгээ мэдлээ

Л.Өлзийтөгс: Би яагаад...? Би яагаад ийм ... ийм байна вэ ээж ээ?
Би яагаад таных шиг долгилсон урт үсгүй юм?
Би яагаад эгч шиг зөөлөн, ялдам инээмсэглэлгүй юм?
Би яагаад эцэг шигээ чанд эршүүд зантай юм?
Би яагаад ... яагаад би л шүлэг бичих ёстой юм?

Омголон, дүрэлзүү зүрхэнд минь үлэмжийн их төвөргөөн
Амьдын жаргалыг эдлэн суувч амьдралд үл хоргодох
Үүр цэлмэн байхад ч харанхуйн тухай санааширч
Үхлийн тухай бодолдоо дурлалаас ч илүү автах
Би ер нь ингэхэд хэн юм бэ ээж ээ?

Бороо ороход уйлж, орохгүй бол гунигладаг
Босон суун гэгэлзэж, бор шувуу шиг дэрвэлздэг
Нулимс харвал цочдог, арчиж өгөх гээд алгадуулдаг
Нуруу бие нь далавчтай, далавчиндаа тэмдэгтэй
Би хэний сүнс юм бол ээж ээ?

Хэний хүслээр ингэж хүний өмнөөс ярьж
Хэний тулд зүрхнээсээ дусаан дусаан бичнэ вэ?
Л.Өлзийтөгс: Шүлэг 1 Хатсан уруулаараа үзгээ тэмтэрч
Хана ширтэн суусаар өглөөг угтав
Хөшигний цаана нар мандаж байгаа
Хөшигний цаана харанхуй татарч байгаа

Аз жаргал, инээмсэглэл, гэрлээр дүүрэн
Амталж болох л байсан өчигдөр минь
Аль хэдийнээ үхэж өрөөний шалан дээр хэвтэнэ

Маргаашийн тэнгэр өнөөдрийн тэнгэрийг арчиж
Маргаашийн наран дор би огт өөр хүн болно
Эргэж ч харалгүй, салхилаад өнгөрч буй
Энэ л хормуудад шимширтлээ харуусна

Тэгэвч
Хатсан үзгээрээ уруулаа тэмтэрч
Хана ширтэн ганцаархнаа суусаар л

Л.Өлзийтөгс: Шүлэг Миний доторхи хотууд, гудамжууд, дэлгүүрүүд
Миний доторхи хаашаа ч биш одсон замууд
Тэр замуудаар холхих амьд, үхсэн хүмүүс ...
Тэд одоо яах гэж миний дотор нуугдана вэ?

Хүнд төмөр хадаасаа зүрхэнд минь шааж
Хүйтэн цэх хашаануудыг тэд босгоно
Цээжний минь хаа нэгтээ бүдэг дэнлүү зоочихоод
Цэг тавихыг зуурт өнөөх гэрлүүдээ хагачина

Өөрийн минь доторхи хүмүүсийг, хэзээ ч үхэхгүй талийгаачдыг
Өвчин зовлонтой нь, адгуу тачаалтай нь үүрээд
Алхаад л байвч, мөлхөөд л байвч, гүйгээд л байвч
Алхны дуу, аяа, лантууны дуу тасрах нь үгүй.

Миний доторхи хаалганууд, цонхнууд, хананууд
Миний доторхи театр, сүм, шоронгууд ...
Сүсэгтний мөргөл, алуурчны хашгираантай биеэс минь
Сүүтгэнэх дурсамж, хатуулдах хүмүүсийг зайлуулаад өгөөч, Бурхан


Охин үрээ хайрла

Омогдож загнахдаа ч хайрла
Ойворгон зэмлэхдээ ч хайрла
Нар ханын толгойд буухад хаяа нэг сэрэг бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн
Төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн бүрий унатал
Найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж
Морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарынх нь хурууг нь чилтэл гэр зуур зарахдаа
Ээжийн цай уулгаж
Аавбн үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдаж
Харийн газар одож хадмын нүүр царайчлана
Насараа уухгүй амтат цайг
Нялх багад нь гэрт нь уулга
Насаараа сонсохгүй энхрий үгийг
Нялх багад нь харамгүй хэл
Насаараа амсахгүй жаргалыг
Нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг
Нялх багад нь харамгүй хэл
Насаараа нууж унагах нулимсыг нь бодож
Бага уйлуул, охин үрээ хайрла
Хүний гэргий болох гэж
Гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ
Гарын алгандаа энхрийлж
Хүний орчлонгийн жамтай тэнцүүлж
Түүнийг хайрла
Хөөрхөн хонгор аашинд нь
Эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж
Алтан заадас сална
Үүлэн хонгор үрээ
Тэнгэрийн мандалтай эрхлүүл
Уйлан дуулдаг хорвоод
Балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайртал
Гуниж шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь
Зүү утастай шадарлавал
Зүүдэл оёдлын хорвоод
Охин үр чинь төрсөнийг сана
10-н жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгорхон үр нь үүрийн жаврар ч сэргээнэ
Охин үрээ энхрийл
Орчлонгийн зовлонд цадахын цагт
Огшуу нулимсандаа живэхийн цагт
Хотлоо нэг дурсана
Аавын гэрт жаргасандаа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн шүү гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг
Үүл усаа хураадаг шиг
Уул эрдэнээ нуудаг шиг
Ус загасаа цэнгүүлдэг шиг
Охин үрээ хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл
Төрхөмдөө очиж хэлэх үү
Хайрт охиноо зэмлэхдээ
Харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг хамрын жимс шиг үгийг
Одоо л охиндоо хэл
Бусдыг хайрлах гэж л төрсөн юм
Охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй
Эргээд та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин
Охин үрийг чинь хайрлахгүй ээ
Энгэсэгт хацар нь гэрэлтэвч
Зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь хацарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий, хур ч бий, аянга ч бий
Тэнгэрлэг охин үрийг чинь жаргал ч тосно, зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Түүнийг сургаад яахав
Орчлон түүний багш
Хүний л гарт очин бүсгүй
Түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах
Охин үрээ хайрла
Шүлэг: 
Найдах хэрэггүй, хүн ганц л амьдарна
Насаараа хийж гүйцээгүй ариун үйл хэргээ
Хойд насандаа хийж дуусгаад
Хорвоогийн мөхлийг хойшлуулна гэж бодохын хэрэггүй
Итгэх хэрэггүй, амьдрал хэмжээтэй
Эрх чөлөө гэдэг эрхэм чухал болохоор

Ганилант торноосоо арайхан мултарсан канар бялзуухай
Ганцаардаж байгаа, хөөрхий минь... гэж чамайг өрөвдөөд буцаж ирэхгүй
Өөрийгөө хуурах хэрэггүй, хүний нас хязгаартай
Өгөөмөр ч гэлээ бурхан чамайг бусдаас илүү үзэхгүй
Өнөөдөр амжуулж дуусгаагүйгээ маргааш болгочихно гэж
Өөрийгөө хуурах хэрэггүй, маргаашийн ажил чинь тэртэй тэргүй дийлдэхгүй
Хүсэхийн хэрэггүй, ер бусын юм гэж байдаггүй
Хүчирхэг бирд гурван хүслийг чинь биелүүлэхээр хүрэлцэн ирэхгүй
Чиний амьдрал бол чиний л амьдрал болохоор
Чиний төлөө хэн ч хөлөө хугалах шахан гүйхгүй
Горьдох хэрэггүй, хоног өдрүүд олон ч гэлээ
Гоожоод дуусна. Тэгэхэд чи наснаас нөгчинө
Аав, ээжийнхээ нэр хүндийг хэчнээн дурдлаа ч
Арав, тав бүү хэл ганц ч хоног олдохгүй
Мөрөөдөхийн хэрэггүй, амьдралыг худалдан авч болохгүй
Мөнгө хөрөнгө хэчнээн байлаа ч огт нэмэргүй
Үнэ цохиж авсан булган дээл, минжин шуба
Үхсэний хойно дулаалга болохгүй
Санахын ч хэрэггүй, бүх зүйл хуурамч
Сайхан амьдарсан байлаа ч тус нэмэргүй
Бүтээж, үлдээж, ирээдүйн өмнө буян үйлдэж явахгүй л бол
Бүгдийн энэхэн орчлонд ирээд одсоны чинь хэрэг гарахгүй...
Д.Энхболдбаатар 1999.11.11

Шүлэг: Б. Ичинхорлоо : Захидал Чиний нэрийг бичихэд үзэгний үзүүр бүдэрч
Чиний нэрийг хэлэхэд үгийн омог номхорно
Чамтай холбоотой бүхэн надад хамаатай шиг санагдан
Чанд гуниг эсвэл баяр баясал ээлжилнэ

Гунигтайхан алхахад чинь мянган модны навч шуурч
Гурван хөтлийн дууч. шувуудын жиргээ үймнэ
Буйдхан хөдөөдөө үлдэлгүй хаашаа ч юм бэ одсон ч
Буй бүхнээрээ чи зүрхэнд минь бүтэн үлдсэн байна
Хөхрөх алсын цэнхэр хязгаарт
Салхины үзүүрээс чамайг сураглавч
Хөлгүй жаргалын гурван сар
Цэцгэн дундаа л үлдэж дээ
                                         1990

Шүлэг: Амьдрал Амьдрал үзлээ гэж ахмад хүмүүс шогшроно.
Амьдралын амтыг үзэх гэж адгуу зарим нь яарна.
Амьдралаа оллоо гэж анд надад гайхуулна.
Амьдралд яарахгүй ээ гэж харин би бодно.

Үзээд байдаг ший жүжиг үү амьдрал
Амтлаад байдаг амттан уу амьдрал
Олоод байдаг эрдэнэ үү амьдрал
Хүлээлгэж болдог унаа юу амьдрал

Би бодлоо амьдрал гэж юу вэ
Өдөр цаг мөч бүхэнд амьдралыг
Үзэж амталж олж яарсаар
Бүрэн дүүрэн амьдарч байна

О.Дашбалбарын : Яах юм бэ
I
Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм
Шартахгүй юм бол хатуу архиар яах юм
Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм
Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм
Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм
Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм
Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм
Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм
Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм
Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм
Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм
Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм
Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм
Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм
Дэгдэхгүй юм бол туулайн бүжингээр яах юм
Дэврэхгүй юм бол залуу насаар яах юм
Ургахгүй юм бол амууны үрээр яах юм
Урсахгүй юм бол гол усаар яах юм
Хашихгүй юм бол эрэг байгаад яах юм
Хашрахгүй юм бол алдаж, оноод яах юм
Шаргихгүй юм бол намрын тариагаар яах юм
Шатахгүй юм бол найраг шүлгээр яах юм

II
Ган тайлахгүй юм бол хур бороогоор яах юм
Газар хороохгүй юм бол хүлэг мориор яах юм
Ааруул даахгүй юм бол араа шүдээр яах юм
Авгай тоохгүй юм бол харцуул хүүгээр яах юм
Буруу номтон юм бол эрдэм заагаад яах юм
Буян хийхгүй юм бол амьд яваад яах юм
Цас будрахгүй юм бол өвөл байгаад ч яах юм
Цаг хожихгүй юм бол эрдэмтэн гээд яах юм
Ээжийгээ дээдлэхгүй юм бол толгой байгаад яах юм
Эх орноо хайрлахгүй юм бол иргэн байгаад яах юм
Ард түмнээ хүндлэхгүй юм ухаантай байгаад яах юм
Ах дүүсээ тэтгэхгүй юм бол төрөл байгаад яах юм
Итгэж залбирахгүй юм бол бурхан шүтээд яах юм
Инээж хөхрөхгүй юм бол амьд яваад яах юм
Гол горхи хоржигнохгүй юм бол хавар ирээд яах юм
Гоё цэцэг дэлбээлэхгүй юм бол зун болоод яах юм
Алсаас гялалзахгүй юм бол одод байгаад яах юм
Алтарсан навчис хийсэхгүй юм бол намар байгаад яах юм
Урдаас харж чадахгүй юм бол ирээдүйг дуудаад яах юм
Уймраа чавганц шиг юм бол залуу насаар ч яах юм
Уянгалан дуулахгүй юм бол хоолой заяагаад ч яах юм
Учирлаж сурахгүй юм бол хэлтэй байгаад ч яах юм

III
Саран наран үгүй юм бол тэнгэр цэлийгээд ч яах юм
Саруул ухаан үгүй юм бол тэнхээтэй хүнээр ч яах юм
Хавар, намар үгүй юм бол өвөл зунаар ч яах юм
Харанхуй шөнө үгүй юм бол гэгээн өдрөөр ч яах юм
Авъяас билэг үгүй юм бол яруу найрагчаар ч яах юм
Авах гээх нь үгүй юм бол судар номоор ч яах юм
Хортой дайсан үгүй юм бол буу сумаар ч яах юм
Ховор эрдэнэ үгүй юм бол эрэл сурлаар ч яах юм
Хол ойр нь үгүй юм бол орон зайгаар ч яах юм
Хоосон чанар үгүй юм бол бодитой байгаад ч яах юм
Цай чанах нь үгүй юм бол эхнэр аваад ч яах юм
Цамцаа оёх нь үгүй юм бол нөхөрт гараад ч яах юм
Үйлс залгах үгүй юм бол үр хүүхдээр ч яах юм
Үнэн, худлыг ялгахгүй юм бол багш ламаар ч яах юм
Иш нь үгүй юм бол сүх байгаад ч яах юм
Ир нь үгүй юм бол илд байгаад ч яах юм
Нум нь үгүй юм бол сум байгаад ч яах юм
Нууц нь үгүй юм бол төр байгаад ч яах юм
Унших нь үгүй юм бол ном хураагаад ч яах юм
Ухаантай нь үгүй юм бол олон түмэн нь яах юм
Алс хэт нь үгүй юм бол их санаагаар ч яах юм
Ард түмэн нь үгүй юм бол их мэргэдээр ч яах юм


Араас чинь тэврэлгүй явуулсанд уучлаарай
Аз жаргалийг зөвхөн чамдаа хязгааргүй хүссэн учраас
Нулимсаа би чамаас нуугаад
Нүүрэндээ бардам инээмсэглэж
Араас чинь тэврэлгүй явууллаа
Аз жаргалийг заавал олоорой

Сэтгэл дотроо чамайгаа хайрлая
Сэмхэн урсах нулимсаа тэвчье
Чамд л цохилдог зүрхээ нууцлая
Чамдаа үнэнч ганцаар үлдье

Эргэж харалгүй чи минь надаас яв даа, хайрт минь
Эргэж бүү дурсаарай намайг,өнгөрсөн бүхнийг, бас хайрийг
Өөр амьдралын эхлэл дээр үлдээгээд явлаа, би чамайг
Өөр хэн нэгэн сайн хүнтэй үргэлжлүүлэн яваарай

Сэтгэл дотроо чамайгаа хайрлая
Сэмхэн урсах нулимсаа тэвчье
Чамд л цохилдог зүрхээ нууцлая
Чамдаа үнэнч ганцаар үлдье


Дэндvv их хайртайдаа Чамтай би ханилахгvй

Дэндүү их хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Хардахын зовлон эдлүүлж
Хажууд чинь би гоёхгүй
Зовлон жаргалын сүүдэрт
Зогдор чинь буухыг үзэхгүй
Өвөрт чинь гандаж
Өөрийг чинь элээхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Зүс сайханд хууртаж
Зүрхээ эмтлэхийг чинь мэдэхгүй
өнчрөлийн гашуунд сэтгэлээ үйн
Өр чинь сэмрэхийг тэвчихгүй
Өтлөхийн үнэнд гүйцэгдсэн
Өндрөөс унахдаа өвдөхийг чинь мэдэхгүй

Дэндүү хайртайдаа
Чамтай би ханилахгүй ээ

Ц.Хулан : Ганцхан таныг би хүлээнэ
Сайрхах юм даанч биш дээ
Санчигандаа бууралтай эр хүнд би хайртай
Жаргахын өмнө зул бадамлан асдаг шиг
30 гарсан эр хүн үнэнч л баймаар даа
...Уруулын будгийн минь цамцныхаа хээнээс
Угааж орхидог муухай зантай ч
Урваж хөрвөдөг насны минь аалийг уучлан боддогт чинь би хайртай

Хүсдэг гэвч зоргоор болдоггүй хайр
Хүлээдэг гэвч хүрээд ирдэггүй амьдрал
Хүндэлдэг гэвч намайг ойлгоогүй амраг
Хайрладаг гэвч минийх биш амраг

Шүлэг: Агар

Тэгэхэд би цор ганцаар байсныг
Тэнгэр минь чи юунд хэлсэнгүи вэ?
Нулимсаа сэм арчсаныг минь
Нууцалсаны учир юунд вэ

Өнгөрсөн бүхнээс би чамд л итгэж
Өөрийгөө аргацаадаг байсан
Өнө мөнхөд түүнийг л хайрлахаа
Өөрт чинь л би хэлсэн

Аяа гэтэл чи надаас урваж
Асгарах нулимсыг бороогоор далдалж
Амраг минь гэж хэлснийг минь
Аянгын чимээгээр сольчихлоо
"

Р.Эмүжин : Цэцэг бэлэглэнэ гэж би найдаагүй

Цэцэг бэлэглэнэ гэж би найдаагүй
Цэнхэр цамц чинь санаанаас гараагүй
Цэвэрхэн царай, үүр шөнө шиг харц чинь
Тэр өдрүүдийн нар яаж жаргасныг
Тэр үдшүүдийн сар ямар өнгөтэй байсныг сануулдаг.

Жил саруудын уртаас би айгаагүй
Жиргэх шувуудын дуу гэгэлгэн байсныг мартаагүй
Жирийн бус үнсэлт, учрал, хагацал
Жирийн л нэгнийх байсан гэдэгт
Одоо болтол итгэхийг хүсдэггүй
Цэнгэл амласан уруул чинь
Цэрвэж хэлсэн үгэнд минь төөрөлдөхөд
Ханын цагны яаруу дуутай уралдан
Хаалга хаагдахтай хамт энэ бүхнийг
Мартана гэж өөртөө амласан.
Цэцэг бэлэглэнэ гэж би найдаагүй
Цэнхэр цамц чинь санаанаас гараагүй.
         2001.03.15. УБ

.Хулан: Чи л битгий
Дон дон хийгээд хөг ордоггvй ятга шиг
Догдлохоо больсоон, энэ муу сэтгэл
Уянгатай сайхан vг, хайрын харц, халуун амьсгаанд
Уярахаа больсоон залуу минь, намайг бvv зовоо
Хийсээд л байсан, нисээд л байсан тэр намрын навч
Хийлийн эгшиг цурхирах шиг би уйлаад л байсан
Толгой өндийлгөж дараа нь уужранхан бодоод
Тоохоо больсоон, дурлал хайр гэдгийг чинь
Хөдлөхөө больсоон, энэ муу сэтгэл
Хөөрхий минь юугаар хуурдаг билээ
Хөндөлсөж зам дээр битгий хvлээ
Хөсөр хаясаан би залуу насаа, чи л битгий тэгээрэй

Р.Эмүжин : Тэгэхэд надад аймаар байсан
Тэгэхэд надад аймаар байсан
Тэндээс үлээх салхи одны илтэстэй
Тэр хонгилд төгсгөл гэж үгуй
Тэнгэр, газар, модод гэж байхгүй

Цэнхэр манан мэт хүмүүс
Цэнхэр гэрлийн зүг уусч
Уруул нь ч бас цэнхэр
Уудаг дарс нь л биднийхтэй адил
Харин би шар, бүлээн туяатай
Хайраар дутахдаа унагасан нулимс минь
Гэнэн өнгөтэй, бас хямдхан
Гэнэтийн бэлэг хэзээ ч намайг хүлээдэггүй
Гэгээн мөрөөдөл минь биелж байсан удаагүй
Гэхдээ ганцхан юм гуйя
Энэ хонгилийн үзүүр хаана байдгийг
Хэлж өгөөч!
                                   
Лхагвасүрэн Хагацахуй

Хагацахуй дор хагацах шиг хагацна
Хаан шиг амьдарч, нохой шиг үхнэ.....
Хагацахуй дор хагацах шиг хагацна
Хаан шиг амьдарч, нохой шиг үхнэ.....

Намайг тойрч салхилсан
Намуухан салхины зангирааг тайлж хагацна
Ахиад алхахдаа гишгэх байсан
Алаг цэцэгний амийг өршөөж хагацна
Балгахан агаар цээжиндээ залгиж
Буцааж гаргалгүй тэнгэрийн цулыг зовоож хагацна
Хагацахуй дор хагацах шиг хагацна
Хаан шиг амьдарч, нохой шиг үхнэ.....

Р. Чойном Залуу нас
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!

Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ - залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!
 Болодын Мєнхдєл: Эротик залуу нас

ӨГЛӨӨ
Харсан мөчөөсөө уулзсан цагаасаа
Хүсэл бадарч хясалд даруулж
Хайр хэмээн эндүүрч үгүй юм байна итгүүлж
Хүлээсэн өдрийн тоо мөч бүхэн

Энэ мөчид л төгсөж тэр бүсгүй хуучирна
Уруулыг чинь үнсээд дэргэдээс чинь босно
Усанд хурдхан ороод чамайг орхин одно
Ядарсан зовлого бадарсан сэтгэл намайг хөтөлнө

Өглөө гэдэг залуу насанд богинохон
Өөртөө бахархах сэтгэл гуниг хоёроор сүлэлдэнэ
Нам унтах ганцхан хүслээр дүүрэн
Нэг ёсондоо залуу хүний унтдаг цаг
Өглөө эхэлнэ

ӨДӨР
Хотын гудамж
Ганцаардсан хүмүүсээр дүүрэн
Хэн нэгэн ширтэх нь андашгүй
Гиеүрлийн хөшигөө нээж чамайг сонжино
Хөлхөх гудамжинд
Хөөрхөн бүсгүйчүүд мундахгүй
Сайхан царай эсвэл сайхан бие
Сайрхах мэт харц булаах нь сонирхолтой
Цаг асуух, санаандгүй мөргөлдөх
Өлмий дээр нь гишгих, өдсөн харц чулуудах
Утсыг нь асуух, урдуур нь хөндөлсөх гэхчилэн
Учир ургуулах уяраах арга эр хүнд олдоно гайгүй
Тохирсон цаг романтик болоод бурхны таалал шиг байх ёстой
Таалагдсан бүсгүй уурганд орсон загас шиг ганцхан хийгээд минийх болох ёстой
Үг солих минь түүний үзэгслэн гоог эзэмдэх шиг
Yлгэр эхэлж зохиол үргэлжилж шүлгийн санаа эргэлдэнэ
Өдөр сайхан

ОРОЙ
Гудамжны гэрэл даган
Гадаалах сайхан зугаалах бүр сайхан
Хэн нэгэнтэй санаандгүй учирч болно
Хуучны танил бүсгүй өөрөө ирэх нь ч бий
Мэдээж болзоо намайг хаа нэгтэй хүлээж байдаг
Магадгүй шинэхэн танилын халуун уруулыг одоо амтлана
Алхаж очно бүсгүйтэй уулзана оройн хоол амтат дарс шөнийн оршил
Аятайхан орчин намуухан хөгжим уянгын бүжиг шүлэг шиг яриа
Нэг л мэдэхэд цаг оройтож чи бодит амьдралыг умартаж
Намайг дагаад орчлонгийн хязгаар хүрэхэд ч бэлэн мэт хөнгөн
Оройн сэрүүнд хүрмээ нөмрүүлж оддын доор чамайг тэврэнэ
Одоо бидэнд хэн ч саад болохгүй тэр газрын зүг хамтдаа явмаар
Таксины арын суудалд үнсэлт хийгээд янаглалаар биесээ ойлгож
Цахилгаан шат хийгээд үүдний хонгилд биесээ яарч хүсэмжилнэ
Түүх болсон өрөө хамгийн гол нь зөөлөн бас цэвэрхэн ор угтах
Та цааш нь өөрөө зохио би ажилтай боллоо…
Орой гэж
ШӨНӨ
Дэргэд минь нэрийг нь тогтоож амжаагүй бүсгүй нойрсоно
Дэрэн дээр сул хар үс нь асгарч гоо үзэгслэнг хөглөнө
Yнэгэн шөнийн аниргүйн дунд зөвхөн зүүд л тэнүүчилнэ
Өөрийг нь мансууруулах гэж тэд намайг олохгүй төөрнө
Амгалангийн дунд ганцаархнаа мэт би өөрийгөө олно
Амьдын бүх бодол надаас нойртой хулжиж би бурханлаг
Ширээний гэрэлд үзэг цаас ангасан мэт намайг урина
Шинэхэн шүлэг бичих минь онгодын бороо асгарах мэт
Орчлонд надад юу ч одоо саад болохгүй
Одоо би өөрийгөө яллаж бас шагнаж амьд гэдгээ мэдэрнэ
Огт өөр ертөнцөөр тэнэж гэгээрэл хийгээд хий хоосонг тэмтэрнэ
Орших эс орших минь утгагүй мэт үүрийн гэгээтэй золгоно
Шөнө дуусна
                                                                             2005


Шүлэг: Ц. Хулан : Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн

Хүнийх болоод явчих нь бас л амархан байна даа
Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан үүл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мөрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо

Хэд гурван гүрвэл үүгээр гүйлдэж
Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа
Хармагийн бутны жимс ганц нэгээр унахдаа
Хайртай чиний минь цамцан дээр улаан толбоор үлдэнэ дээ
Одлог тэнгэрийн дор нойргүй хонож
Онцгой долоон бурханыг үдшийн үдэш зүсэлж
Үүр цайхыг үзэн бороонд норж явсан чинь
Үлгэр шиг санагдах цаг тийм ч холгүй байна даа...
Амраг минь
Алсаас чамдаа хундага өргөе
Хуучин уулздаг цэцэрлэгтээ ирье
Хуурай газрыг нортол уйлъя
Хулан гэдэг цэцэг эндээс лав ургана
Тэр цэцгийг чи минь тасдаж аваад
Энгэртээ зүүж гэртээ хариарай
Эхнэр чинь асуувал битгий хэлээрэй
Элгэндээ чимээгүй тэвэрч
Цэцгийн зулай дээр үнсээрэй...
Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье
Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн
Гудамжинд өдрөөр эсвэл шөнө дөлөөр...
Гудайх оддын дор өвс ногоон дээр...
Хоёулханаа орон дотроо...
Хотол үймсэн европын гудамжнаа
Хонгор найз элбэгтэй Парижийн буудалд
Алтан говийн элсэн дээр
Америкийн шигүү хороололд...
Дэлхийн хаана ч гэсэн
Дээр доороо орон үнсэлдэж л буй
Лал, Христос, Буддын уншлага дор
Ламбада бүжгийн янаг аялгуун дор
Шалба норсон борооны бүлээн цутгалан дор
Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй
Үнсэлдэхсэн ...
Олдошгүй үхэшгүй хайртай амрагаа
Ороонго мод адил тэврээд
Родены баримал мэт хоёулаа
Мөнхийн мөнхөд үлдэхсэн

Ц.Хуланг : Миний дурлал
Сайндаа л хэдхэн шөнө нойргүй хонох байлгүй
Сарыг өвөртөлж өвдгөө тэврээд
Санаашран суухдаа нэрийг чинь дуудсаар
Сарних л байлгүй миний дурлал
Хөөрхөн хүүхэн үнэнч биш гэх юм
Хөнжил нимгэн гуниг зузаан шөнөөр

Хөрвөөж хонохдоо худлааг нь мэдлээ
Хөнгөн явдалтай гэвэл сарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Хөөргөн зантай гэвэл нарыг л хэлээрэй, би л лав биш шүү
Дуулах дуртай гэвэл хуур ятгыг хэлээрэй, би л лав биш шүү
Дурлалдаа үнэнч гэвэл намайг хэлээрэй, тэр чинь ганцхан би юм шүү
***
Ихэмсэг бардам зангаа чиний л босгон дээр гээж
Инээд алдан орохдоо даанч би дуртай.
Чийр болсон алдар хүнд, чихний ээмгээ тайлаад
Чиний л хайртай бүсгүй болж, дээлээ нөмгөлөх би дуртай.
Аяга таваг зөөж айлийн эхнэр шиг загнаж
Ардын дуу гунганахдаа худлаа бадаг нэмж
Амгалан унтах чиний өврөөс гулссаар
Аяархан босч цонхоор ширтэх дуртай
Хэнч мэдэхгүй миний энэ аз жаргалыг
Хэн нэгнээс булааж авсан миний энэ аз жаргалыг
Чамаас өөр хэнч нурааж чадахгүй!


Нэргүй

Дэндүү завгүй явна даа гэж бодож явсан тэр мөчид
Дэргэд минь байж дурлуулчихав уу та
Дурлал хайрын үгийг уруул давуулж хэлээгүй ч
Дураараа занг минь хөглөсөөр дасгачихсан даа

Өвлийн шөнийг богиныг би тэгэхэд л мэдэрч
Өөрийн хувь тавилангаа эргэцүүлэн бодож үзсэн ч
Өрөөлд хэлж болохгүй тэр л амрагаа би
Өөрөөсөө хүртэл харамлан санах л юм даа даанч

Ирээдүйн их амьдралын талаар бодож үл зүрхлэх
Ирэх өдрийн төлөвлөгөөг гаргаж үл чадах
Ийм л нэгэн дурлалын өөдөс болсон түүхийг
Ингээд л битгий зогсоосой гэж залбирах л үлдэх юм

Албаны хүйтэн харилцааг хаврын уринаар шилгээсэн
Амжиж нэг удаа харах хүсэлдээ хөтлөгдсөн
Ар араасаа хөврөх энэ өдрүүдийн дунд
Ах хэмээх амрагаа үгүйлж суунаа би....

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...