Monday

Чингисийн Монгол та саналаа өгөөрэй

Чингис хаан номын өрсөлдөгч тал санал ихээр өгч эхэллээ. Та бүхэн саналаа хурдан өгнө үү

Эрдэмтэн Жак Вийдэрфордийн бичсэн Чингис хаан ном Амазон.ком-ын охин компани болох www.audible.com/tournament зарласан дөрөв дэхь удаагийн оны шилдэг сонсдог аудио ном шалгаруулах тэмцээнд шалгаран сонгогдоод эхний даваанд Өөрчлөлт нэртэй номыг 1000 саналаар илүү ялаад 2-р даваанд өрсөлдөж байна.
Өрсөлдөгч Shadowfever номын дэмжигчид маш олноор хүчтэй санал өгч эхэллээ. 2-р даваа өнөө шөнө дуусах ба хэдэн цаг үлдсэн учир саналаа өгч бусад хүмүүст хурдан хүргэнэ үү гэж хүсье. Одоогийн байдлаар 4000 санал өгснөөс Чингис хаан ном 100 саналаар хоцорч явна.

Санал өгөх заавар
  1. www.audible.com/tournament
  2. Customer Favorites буюу үндсэн цэсийн доор байгаа саарал өнгийн 5-р цэсэн дээр дарна.
  3. View Matchup буюу хуудсаа доош гүйлгээд баруун доод буланд буй Чингис хаан номын зургийн урд талын View Matchup гэсэнд орно. (Анхаар! Номын зурган дээр дарах хэрэггүй)
  4. Vote on This Matchup буюу хуудсаа доош гүйлгээд 2 номын зургийн хамгийн доор буй Vote on this Matchup өргөн том холбоос руу орно. (Анхаар! Номын зураг болон Add to Cart линк рүү орох хэрэггүй)
  5. Vote буюу тусдаа цонхонд буй 2 номоос доод талд буй GENGHIS KHAN гэсэн нүдийг сонгоод Vote дээр дарна.
Нийт 5 даваатай уралдаанд 4 төрлийн 32 ном (ном хянагчдын сонгосон, шүүжлэгчдийн шилэн сонгосон, хамгийн сайн борлуулалттай, хэрэглэгчдийн дуртай) баруун зүүн жигүүрээс цомын төлөө өрсөлдөж байна. Иймд долоо хоног бүрийн дүнг хараад ахин саналаа өгөхийг хүсч байна. Номыг мэддэг болоод дэмждэг хэн ч санал өгч болно. Нэг хүн нэг санал өгч Бусад хүмүүст дамжуулан даваа бүрт идэвхтэй оролцоно уу.

1-р даваа III сарын 22 - 29 Чингис хаан ном маань өрсөлдөгч Өөрчлөлт нэртэй бестсэллэр номыг 2440 санал авч 62:38 харьцаагаар ялсан.
2-р даваа, III сарын 29 - IV.5, Чингис хаан ном Shadowfever 1-р даваанд 977 санал авсан номтой өрсөлдөж байна.
3-р даваа, IV сарын 5 - 12, Чингис хаан ном ялбал ахин саналаа өгөөрэй.
4-р даваа, IV сарын 12 - 19, Чингис хаан ном ялбал ахин саналаа өгөөрэй.
5-р даваа, IV сарын 19 - 26, Чингис хаан ном ялбал ахин саналаа өгөөрэй.
Уралдааны 5 даваа бүрт www.audible.com/tournament цахим хаягаар орж санал өгнө. Санал өгөх заавар болон шинэ мэдээг www.medeelel.com орж үзнэ үү. Мөн зурган тайлбарыг www.bayanmongol.com/Genghiskhan - с харж болно.

Уралдааны өмнөх мэдээлэл, сэтгэгдэл болон Жак гуайн захиаг эндээс уншиж болно.
Чингис хаан номын тухай2-р давааны явцын мэдээ
2-р давааны тухай анхны мэдээ
1-р давааны тухай
Уралдааны тухай анхны мэдээ

Мэдээллийг түгээсэн www.medeelel.com

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...