Sunday

Аяллын тэмдэглэл - Увс, Улаангом

БСШУЯ болон Азийн хөгжлийн банк, Боловсролын салбарын шинэчлэлийн төсөл, Хямралын үед боловсролын үйлчилгээ хүргэх төслийн хүрээнд “Сургуулийн төсөвлөлт, санхүүгийн байдлыг судлах” зорилгын хүрээнд улсын хэмжээнд 15 сургууль сонгогдсоноос Увс аймагт “Шинэ Ирээдүй” цогцолбор сургууль, Зүүнговь, Тариалан, Тэс сумын 4 ерөнхий боловсролын сургууль багтсан юм. Дээрх сургуулиудын захирал, сургалтын менежер, нягтлан бодогч нартай уулзаж сургуулийн төсөв санхүүгийн өнөөгийн байдлын талаар урьдчилсан бэлтгэсэн маягтын дагуу судалгаа ярилцлага авах зорилгоор 2011 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 5 өдөр ажиллаа. Тухайн байгууллагын удирдлага, албан тушаалтнуудтай хийх уулзалтад Боловсролын эдийн засагч “Хямралын үед боловсролын үйлчилгээ хүргэх төсөл”-ийн гадаадын зөвлөх Питер Мук, Боловсролын салбарын шинэчлэлийн төслийн дотоодын зөвлөх, боловсролын санхүүгийн шинжээч Н.Батчимэг, БСШУЯ-ны СХОГ-ийн мэргэжилтэн А.Мөнх-Оргил, Увс аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтэн Т.Шинэбаяр нар оролцож уулзалтын цаг хугацаанд үр дүнтэй зохион байгууллаа. 
 
За ингээд албан бус аян замын тэмдэглэлийг өгүүлье. 
Увс аймгийн тухай ярих бол хамгийн түрүүнд Б.Цэдэнбалын талаар эхэлж дурсах ёстой санагдсан. Их хүний хэргийг иргэн хүн шүүдэггүй гэдэгтэй адил сайн муу алиныг хийсэн талаар ярихгүй. 
Харин нутгийн ард иргэд энэ хүнийг ямар их хүндэлж биширч дээдэлж байгаа нь харагдаж байна. Орон нутгийн музей нэрэмжит музей нь бөгөөд ихэнх бараг 80 хувь нь байх /би эндүүрээгүй бол/ Цэдэнбал агсний үйл хэрэг, ажиллаж амьдарч байсан дурдатгал, эдэлж хэрэглэж байсан зүйлс байсан. 
Музейнд таалагдсан бас нэг зүйл их олон янзын эмээл байсан. Их эртний тэр дундаа эмэгтэй хүний эмээл байсан нь таалагдсан.

Засаг даргын тамгын газрын өмнө байрлах Цэдэнбал агсны хөшөө
Ойрод хөгжимт драмын театрын үүдэнд байрлах Цэдэнбал агсны цээж баримал ард нь мөн фото зургууд

10 жилийн нэгдүгээр сургууль буюу одоо бол Ирээдүй ЦС /их олон мундаг хүмүүс төрүүлсэн сургууль байна лэ/

Амралтын үе таарсан болхоор хүүхдүүд номын сан дээрээ олон байсан. Их хөөрхөөөн
За нэг иймэрхүү гал тогооны тоног төхөөрөмжтэй цэцэрлэгүүд их олон байсан да. Сүүлийн жилүүдэд хийсэн хөрөнгө оруулалтаар 350 вольтын тог ашиглах, нэг хоёрдугаар хоолны тогоотой газрууд олон бсныг би энд тавьсангүй. Гол нь хэдийгээр хуучны тоног төхөөрөмжтэй ч цэвэрхэн, соёлч, аж ахуйч хамт олонтой хүүхдийн цэцэрлэгийн гал тогоо ороод үзэхэд эндээс миний хүүхэд хоол идэхэд санаа зовох зүйлгүй юм байна гэж бодогдохоор байсан. Энд би Улаангом хотын 2 дугаар цэцэрлэгийн гал тогоог илүү дурдмаар санагдаж байна. Мөн үнэхээр нүд орой дээр гармаар аймаар гал тогоо ч бсаан бсан.
Аймгийн төвийн баруун хойно байрлах нэг рашаан дээр очсон. Хүмүүс их очдог юм шиг санагдсан. Бүр том саваар хүртэл рашааныг нь авч байсан. Эрүүл мэндэд их сайн гэсэн
Аавын төрсөн нутагт очсон охины хувьд замдаа тааралдсан газраа арц асууж сан тавьж явсан.
Энийг одоо яах вэ. Нөгөө булгаа авч байгаа ундарга. Баахан хог хаячихсан. Буудах юм сан ийм балиар нөхдийг



Ийм том хоёр нохой байсан. Эр эм. Эрэгтэй нь баяраа гэдэг нэртэй. Харин дагуулж яваа хүнийг нь би хятад хүн байна гэж ойлгосон боловч нутгийнхан манайд нэг ч хужаа байхгүй л гээд бна лэ. Эсхүл нутгийн хөдөөний хүмүүс халх монголоор ярьж чаддаггүй юм болов уу?
640 хүүхдийн шинэхэн сургууль Шинэ сургуулийн бүх зүйл шинэ гоё боловч спорт заалны шал бетон байсныг хараад гайхсан шү


Анги танхим, хаяг болон ширээ сандал

Шинэ сургуулийн өнгө төрх


Яана да энэ Сагиль сумын соёлын төв. Цахилгаан халаалттай хоёр пийшинтэй, хүн суух боломжтой сандал тун цөөхөн дө

Сагил сумын хүүхдийн цэцэрлэг


Гал тогоо нь



Сумын цэцэрлэг ийм хөөрхөн тохитой, цэвэрхэн байсан

Толгойны өвчин болоод байгаа нам даралтын зуух

Түргэний гол

Голын хажууд сургууль амраад буцаж байгаа хүүхдүүд явж байна

Бидний ажилд туслалцаа үзүүлсэн Увс аймгийн БСГ-ын хамт олон, байгууллагуудын удирдлага, албан хаагчдад баярлалаа


1 comment:

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...