Friday

Япон улсад 18 тэтгэлэгт оюутан суралцуулна - Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр

Монгол Улсын Засгийн Газар нь Япон Улсын Засгийн Газрын тусламжаар "Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрJDS" ийг 2001 оноос хэрэгжүүлж байна.


Уг хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд төлөвлөгөөний боловсруулалт, хэргэжилүүлж, улс орноо 21-р зуунд удирдан жолоодож чадахуйц итгэл найдвартай, шилдэг, залуу төрийн албан хаагчийг бэлтгэхэд оршино. Мөн түүнчлэн суралцагч оюутнууд нь Япон орныг сайтар танин мэдэж, хоёр орны найрамдалт харилцааны үндсийг хөгжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэл найдвар тавьж байна. Уг хөтөлбөрөөр Япон улсын магистрантурт суралцах болсон оюутнуудаас мэргэжлийн мэдлэг олж авахын зэрэгцээ судалгаа хийн, түүгээрээ дамжуулан нөхөрлөлийн холбоог тогтоож, өөрийн оронд тулгараад буй нийгэм, эдийн засгийн хөгжилд холбогдох асуудлуудыг шийдвэрлэхийг хүсдэг.

Тус хөтөлбөрт нь JDS-ийн дэд хөтөлбөрт нийцсэн байгууллагуудаас (зөвхөн төрийн байгууллагууд) нэр дэвшигдэн, хамрагддаг бөгөд уг төсөлд дараах байгууллагууд хамрагдах боломжтой.

Элсэлтэнд хамрагдахыг хүсч байвал харъяа байгууллагынхаа Төрийн Захиргааны Удирдлагын Газар эсвэл хүний нөөцийн албаны хариуцагчтай, мөн JICE JDS Монгол дахь Төлөөлөгчийн Газартай холбогдож болох ба 10-р сарын 21-ний өдрийг хүртэл харъяа байгууллагынхаа холбогдох мэргэжилтэнд бүртгэлийн материал (өргөдөлийн маягт гэх мэт) -ыг ирүүлнэ үү.

Энэхүү хөтөлбөр нь Япон Улсын магистрантурт англи хэл дээр суралцах нийт 18 тэтгэлэгт оюутныг сонгон шалгаруулна. Тэнцэгч нар нь 2012 оны зун (Осакагийн их сургуулийн хувьд 2013 оны өвөл) Япон Улс руу суралцахаар явах болно.

1. JDS ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ

JDS хөтөлбөрөөр их дээд сургуулийн сургалтын төлбөр болон бусад шаардлагатай сургалтын хураамж, сар бүрийн байр / амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, хоёр талын онгоцны зардал, бусад тэтгэмж (Японд анх очиход олгох тэтгэмж, сургалтын материал худалдан авах тэтгэмж гэх мэт) олгогддог. Мөн оюутнууд Япон Улсад суралцаж байх хугацаандаа сургалт болон амьжиргааны тал дээр тулгамламдаж буй асуудлынхаа талаар тогтмол зөвөлгөө авах боломжтой.
 
2. Элсэлтэнд тавигдах шаардлага

(1)  Иргэншил: Монгол улсын иргэн байх.

(2)  Нас: 2012 оны 4-р сарын 1-ны байдлаар 22-оос дээш, 40-өөс доош настай байх. (1972 оны 4-р сарын 2-ноос 1990 оны 4-р сарын 1-ны хооронд өмнө төрсөн байх)

(3)  Боловсролын түвшин: Баклаврын зэрэгтэй байх. (Монгол улсын засгийн газар болон бусад орны засгийн газраас албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн сургууль байх)

(4)  Ажлын туршлага: Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа болох 2011 оны 10-р сарын 21-ны байдлаар харьяалагдаж буй байгууллагадаа баклаврын зэрэг горилсоноос хойш 2-оос дээш жил ажилласан байх. (Их сургууль төгсөхөөс өмнөх ажилласан хугацаа болон гэрээт ажил, ажлаас чөлөөтэй байх хугацаа зэргийг хамрахгүй) Доорх 3-т заасанчлан өргөдөл гаргагч нь төсөлд хамрагдах байгууллагынхаа үндсэн ажилтан байна.

(5)  Хэлний мэдлэгийн түвшин: TOEFL ITP 500 орчим байх.

(6)  Эрүүл мэндийн байдал: Бие, сэтгэл эрүүл байх.

(7)  Дараах хүмүүс элсэлтэнд хамрагдах боломжгүй:

a.     Одоогийн байдлаар Японы засгийн газрын (Боловсролын яам) тэтгэлэг, бусад гадаад орны засгийн газрын тэтгэлэг, хувийн секторын тэтгэлэгийг авч байгаа (мөн тэтгэлэг авах төлөвлөгөөтэй байгаа) хүн.

b.     Урьд өмнө нь эрдмийн зэрэг горилохын тулд Монгол улсын засгийн газар болон бусад гадаад орны тэтгэлэгээр магистрантурт суралцсан хүн.

c.      JDS төсөлд хамрагдах байгууллагуудад харъяалагддаггүй хүн.

d.     Харъяа байгууллагынхаа үндсэн ажилтан биш бол элсэлтэнд хамрагдах боломжгүй.

e.     Одоогийн байдлаар цэргийн алба хааж байгаа хүн. Аль эсвэл цэргийн харъяалалтай хүн.

Бусад:

Гадаад оюутан нь Японд суралцаж төгсөөд сурч мэдсэн мэдлэг, ур чадвараа ашиглан эх орныхоо хөгжил цэцгэлэлтэнд хувь нэмрээ оруулах үүрэгтэй бөгөөд Монгол улсын засгийн газраас гаргасан тангаргын бичигт гарын үсэг зурах шаардлагатай.

3. JDS хөтөлбөрийн хүрээ

Дараах бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр шийдвэрлэх асуудал болон түүнтэй нягт уялдаа холбоо бүхий байгууллагуудыг төсөлд хамрагдах байгууллагаар сонгосон байгаа бөгөөд өргөдөл гаргагч нь төсөлд хамрагдах байгууллагаас нэр дэвшигдэн, зөвхөн хамаарагдах дэд бүрэлдэхүүн хэсэгт бүртгүүлэх боломжтой. Мөн төсөлд хамрагдах байгууллагын доод байгууллагаас өргөдөл гаргах боломжтой ба дээд байгууллагаараа дамжуулан өргөдөлөө өгнө.

 Төсөлд хамрагдах байгууллагыг Монгол улсын засгийн газар болон Япон улсын засгийн газрын төлөөллөөс бүрдэх Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн сонгож шийдвэрлэсэн болно.

Дэд бүрэлдэхүүн хэсэг 1-1 Хуулийн тогтолцоог сайжруулахХүлээн авах их сургууль Кюүшюүгийн их сургууль

Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн Яам, Дээд шүүх, Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Төрийн өмчийн хороо, Улсын их хурлын тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Авлигалтай тэмцэх газар  

Дэд бүрэлдэхүүн хэсэг 1-2 Санхүү, эдийн засгийн менежмэнтХүлээн авах их сургууль Хитоцүбашигийн их сургууль

Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн өмчийн хороо, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Улсын Их Хурлын Тамгын Газар, Стандарчлал, хэмжилзүйн газар, Үндсэний хөгжлийн хүрээлэн, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо
 
Дэд бүрэлдэхүүн хэсэг 1-3 Үйлдвэрлэлийн менежтент, төрийн бодлого зохицуулалтХүлээн авах их сургууль Олон улсын их сургууль

Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Монгол банк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Төрийн өмчийн хороо, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

Дэд бүрэлдэхүүн хэсэг 2 Суурь боловсрол, ажлын дадлагаХүлээн авах их сургууль Осакагийн их сургууль

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Монгол улсын Ховд их сургууль, Монгол улсын Дорнод дээд сургууль

Дэд хөтөлбөр 2 Байгаль орчны хамгаалалтХүлээн авах их сургууль Цүкүбагийн их сургууль

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Цөмийн энергийн газар,  Стандарчлал, хэмжилзүйн газар, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн

Дэд хөтөлбөр 3 Хотын хүрээлэн буй орчныг сайжруулахХүлээн авах их сургууль Тоёогийн их сургууль

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Нийслэлийн тамгын газар, Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн

Дэд хөтөлбөр 3 Эдийн зөсгийн үйл ажиллагааг сайжруулахын тулд дэд бүтцийг хөгжүүлэхХүлээн авах их сургууль Токиогийн технологийн их сургууль

(Хөгжлийн инженэрчлэл)

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Нийслэлийн тамгын газар, Монгол улсын шинжлэх ухаан, технологийн их сургууль

(ICT)

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Монгол банк

Ø  Горилох эрдмийн зэрэг: Магистр (2 жил)

Ø  Суралцах хэл: Англи хэл

Ø  Япон руу явах хугацаа: 2012 оны зун (Осакагийн их сургуулийн хувьд 2013 оны өвөл)

4. Бүртгэл

(1) "Элсэгчдэд зориулсан удирдамж"-ийг дараах газраас авна уу.

a.     Харъяа байгууллагынхаа төрийн захиргааны удирдлагын газар, хүний нөөцийн алба

b.        JICE - JDS хөтөлбөрийн вэбсайт http://jice.org/e/jds/application/index.htm    *элсэлтийн материалыг татаж авах боломжтой.                  

c.        JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар 

(2)     Элсэлтийн материал дээр шаардлагатай хэсгийг бөглөн, бусад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн харъяа байгууллагынхаа хариуцаж буй албаар дамжуулан JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар ирүүлнэ үү.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2011 оны 1 -р сарын 1-ний өдрөөс
10-р сарын 21-ны өдөр хүртэл

5. Бүртгэлийн талаарх лавлагаа авах хаяг

JICE JDS Монгол дахь төлөөлөгчийн газар

Хаяг: Монгол-Япон Төвийн байр, 210 тоот, Их сургуулийн гудамж, Төв Ш/Х 917, Улаанбаатар 13

Материал хүлээж авах цаг: Даваа - Баасан, 10:00-12:30, 14:00-18:00               Утас: 55150415, 55150416

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...