Friday

Бодрол - Оршихуйн үндэс

Сүүлийн үед албан хүчээр хийж байгаа зүйлийн нэг бол фм сонсох.
Хүний машинд эсвэл автобусанд суугаад явж байгаа жолоочийн сонголтоор л фм-ийг сонсох юм.

Заримдаа үнэн төвөгтэй санагддаг ч өнөө өглөөний сонссон зүйл нэг л сэтгэл сэмлээд орхичихсон болохоор бас мартахгүйн тулд энд бодрол оо бичлээ. Ингээд:

Оршихуйн үндэс

Хүн гэдэг амьтан хувьсан өөрчлөгдөж байдаг бас өөрөө шинэ зүйлд хорхойсож сонирхсоор анх ямар байсан нь мартагдах шахжээ. Тэгвэл бидний зөвхөн гадаад төрх зарим нэг хүмүүсийн бат итгэдэгээр өвөг дээдэс болсон сармагчин төрхөөсөө өөрчлөгдөөд байна уу, эсвэл дотоод сэтгэхүйн бас өөрчлөгдсөн үү.

Тэгвэл юун тэр дундад зуун юун тэр хувьсгалаас өмнө бид өөрсдөө өөрсдийгөө ганцхан жарны дараа ч танихгүй болж байна гэнэ. Яагаад вэ?

Глобалчлал, техник технологи, шинэ хэв маяг бүгд тийм сайхан зүйл үү?
Хуучин юм ул болж шинэ юм зул болно гэж ярьдаг ч одоо залуусын төсөөлж байгаа хувьсгалын өмнө, хөдөө нутагт байгаа тэр ёс заншил, амьдралын хэв маяг тийм хоцрогдсон өнөөгийн амьдралд огт нийцэхгүй зүйл мөн гэж үү?
Тэгвэл үгүй юм. Хүн мэдэхгүй зүйлийнхээ тухай ямар нэг дүгнэлт хийж ярьж бодох нь хамгийн буруу зүйл. Тиймээс хэрвээ эргэн тойронд хүмүүс ямар нэг үзэгдэл, юмсыг буруу муу гэх юм бол та түүнийг судалж байж өөрийн гэсэн дүгнэлт, өөрийн гэсэн ойлголттой болоорой.
Хүмүүсийн ярьж ойлгож дүгнэснээр та яриж бодох юм бол тэр сармагчин аниагаасаа ялгарсан уураг тархины хэргийг гаргахгүй нь байна шү.

Хэрвээ хүмүүс нэг замыг муу гэж байвал та тэрийг тойрох биш нэг удаа яваад үз. Магадгүй тэр зам сайжирсныг хүмүүс мэдэхгүй хуучин ойлголтоороо явахгүй байж болох юм.
Хэрвээ хүмүүс Исламын шашныг хатуу ширүүн муу муухай гэж яриад байвал та үндсэн зарчимыг нь Google-ээс уншаад үз. Хэвлэл мэдээллээр яриад байгаа бүхэн үнэн биш байдаг.Би Лалын шашныг сурталчилж байгаа юм биш. Харин та өөрийн оюун ухааныг аливаа бүхнийг тунгааж байгаасаа л гэж хэлж байгаа юм.

За сэдвээсээ жоохон хазайчихлаа. Тэгэхээр залуучууд бид нар мэдэхгүй байгаа өвөг дээдэс, хуучин ёс заншилаа сонирхож үзвэл бидний оршихуйн үндэс тэнд буй мэт.

1. Бидний өвөг дээдэс үр хүүхдээ 3 настай байхад сүй тавьж, 13 настайгаас нь үр хүүхэддээ гэр бүлийн хүмүүжил олгох хоёрдох шатаа эхэлдэг байж. Яагаад? Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг шиг тухайн гэр бүлд л тэр хүүхэд хүмүүжлийг олж байгаа учраас үр хүүхдийг эцэг эхээр нь шинжих нь зүй юм. Анх эхээс төрж буй бүх хүүхэд ижилхэн цагаан цаас шиг байдаг гэнэ. Тийм л учраас 3 настайд нь гэр бүл, эцэг эх, удам судрыг нь харж хүүхдээ сүй тавьдаг байж.
Нөгөө талаар хүүхэд би тэр айлын бэр болно, би тэр айлын хүргэн болно гэсэн үзэл бодол нь тухайн хүүхдийн сэтгэхүйг эртнээс гэр бүлийн амьдралыг авч явах хүн болоход бэлтгэдэг байна. Тэгвэл хайр сэтгэл? хаана явна вэ та бодож буй байх би ч бас тэгж бодсон.

2. Хайр дурлал 3 үе шаттай байдаг гэнэ. 21 жил үргэлжилдэг. Эхний 7 жилд махан бие дурлалцдаг, дараагийн 7 жилд сэтгэл дурлалцдаг, сүүлийн 7 жилд хоёр хүний сүнс дурлалцдаг гэнэ. Энэ зарчимыг мэдэрч гэр бүлээ удирдаж явч явах ноён нуруутай эр хүн, хүлээцтэй ухаалаг гэргий хүмүүс гэр бүлийг төлөв түвшин авч явдаг гэнэ. Тэгвэл өнөөдрийн зарим залуус танилцаад жил болоогүй сууж байна. Гэтэл насан туршдаа хамт амьдрах, нэгэн биений тал болох хүнээ сонгох нь машин, байр авахтай ижил хугацаанд шинжих гэж үү? Миний нөхөр болох хүн ийм шаардлагыг хангасан байх ёстой гэсэн шалгуурын лист бүсгүй хүн бүрт байгаа байх.

3. Өнөөдрийн залуу, бүсгүй та өөрөө амьдрал авч явах өрхийн тэргүүн, эзэгтэй болоход бэлэн, төлөвшсөн хүн мөн үү?
Өөрийн гэсэн амьдралын зарчимтай, эх хүн болох хүн мөн үү. Наад захын ганцхан шалгуурыг тавихад 20-30 хувь нь унаж байна.
Тамхи!!!
тамхи татаж байгаа хүн бол бохирдсон хүн. Тэр хүн эрүүл саруул оюун ухаантай үр удамтай байж чадах уу? Ялангуяа бүсгүйчүүд ... хуучин цагт тамхи татдаг эмэгтэй хүн гэсэн ойлголт байдаггүй байж. Монгол эмэгтэйчүүд " хүрээний хүүхнүүд" гэсэн ойлголт бий болсноос хойш эмэгтэй хүн тамхи татдаг болсон байна. Гэтэл тэд яагаад тамхи татсан бэ? Гадны хүмүүст /хужаа нар/ бүсгүйчүүлийг мансууруулж, сатаарч байлгах нь хэрэгтэй байж.
Харин одоо орчин үеийн бүсгүйчүүд эрэгтэй хүмүүстэй барьцах нь сайхан санагддаг бололтой. тэгвэл жендерийн эрх тэгш байдал гэдэг чинь архи тамхинд ч байдаг юм биш.
Тэгээд ч эмэгтэй хүмүүс эрэгтэй хүний дээр гарах гэж барьцдаг нь өөрөө харьцангуй ойлголт юм шиг.
Угаасаа сэтгэл зүйгээрээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёр өөр гаригаас гаралтай гэж тодорхойлдог. Харин монгол бүсгүйчүүд эр хүнийг өрхийн тэргүүн болох, амьдралыг удирдан залах монгол эр хүн гэдгээр нь хүндэлж, хэлэх үг үйлдэх үйлдэлдээ анхаарч байх ёстой. Ганцхан өөрийн аав, хань, найз залуугаа биш харилцаж байгаа эр хүн бүрийнхээ ядаж малгай, хувцсанд хүрэхээ хүртэл бодох л хэрэгтэй.

4. Хамгийн эмзэг хамгийн сонирхолтой зүйлийг сүүлд нь үлдээлээ. Хуучин цагт эмэгтэй хүний чихийг нөхөрт гартал нь цоолдоггүй байж. Яагаад гэсэн чинь чихний омог бол бүх мэдрэлийн цэг бөөгнөрсөн байдаг гэнэ. Тиймээс чихний омгийг багаас нь цоолохоор охидод эртнээс буруу сонирхол төрүүлдэг юм гэнэ. Энийг бол баттай мэдэхгүй юм. Гэхдээ жоохон хүүхэд чихээ цоолчихсон байх нь угаасаа л сайхан харагдаггүй шүү дээ. Тэгээд эцэг эхчүүд өөрийн зиндаагаа машин тэрэг байр сууцаараа л харуулна биз.

Хүүхэддээ элдэв алт монет зүүлгэх нь өнөөгийн нийгэмд эргээд хүүхэддээ эрсдэл оруулах талтай.
 Бурхан эгэл байдаг
Чөтгөр ганган байдаг ч гэлцдэг.
Энэ үгийг одоо гудамжинд явж байгаа хөдөөнөөс ирсэн оюутан охидод хэлмээр санагдах юм. Сүүлийн хоёр сард Замын-Үүдийн ачааллыг нэмэгдүүлж зөөж ирсэн баахан эрээний нэг загварын өмд цамц цүнх ижилсүүлэн зүүж төмөр, өнгийн чулуу хэлхсэн ээмгээр гангараад бохь зажилаад гудамжаар алхаж байгаа нь сумын наадамдаа ногоон цэнхэр дээлээр ижилсэн гоёсон 300 хүн дунд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх юм.

Боловсрол гэдэг бол томьёо цээжилж, гээгдэх эгшигийн дүрмийн дагуу монголоор бичдэг болсон хүнийг хэлэхгүй. Боловсрол, төлөвшил гэдэг зүйлд олон зүйл багтах бөгөөд тэр бүхэн нийлж байж бие хүнийг бий болгодог.

Иймд иргэний боловсролын хичээлээр нэмэгдэж буй боловсролын сургалтын агуулга цаашид өргөжин үр хүүхдээ зөв хүн болгоход чиглэж байгаа нь зүйтэй юм.

Ингээд нуршуу урт бодролоо та бүхэнд нээлттэй орхилоо. Хүн бүрт бодол бий. Тиймээс хүн бүхэн нийтлэгч. Та санал бодлоо надтай хуваалцаараай. Ганцаараа бодож өөртөө л зөв байх нь бус үргэлж мэдлэг бодлоо шинэчилж байх нь чухал юм.

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...