Friday

Бодрол -Соёл уу Боловсрол уу

Боловсролтой хүн бүр соёлтой байдаг уу?
Соёлтой хүн бүрийг боловсролтой хүн гэж үзэх үү?
Боловсрол гэдэг өнгийн цаасаар хэвлэж алтан тамга дарсан цаасаар хэмжигдэх ёстой юу? 

Аль нь илүү чухал вэ гэдгийг мэдэхийг хүслээ 
Тэгвэл хамгийн эхлээд соёл гэж юу вэ, боловсрол гэж юу вэ гэсэн ойлголтуудыг мэдэх ёстой юм байна. 


1. Соёл гэдэг үг нь lit. "cultivation" гэсэн Латин үгнээс гаралтай их л олон утга заадаг юм байна. 1952 онд л гэхэд 164 тодорхойлолт байсан гэнэ. Тэхээр одоо энэ хүмүүсийн ярьж байгаагаар хүн бүрийн бодлоор апдйет хийгээд 200 хол давсан биз ээ. гэхдээ түгээмэл 3 ойлголтыг орчуулж харахад

  • Урлаг болон хүн төрөлхтний талаарх өндөр мэдрэмжийг дээд соёл гэх нь /энэ бол нөгөө уран зураг уншаад ойлгочихдог, хунт нуурыг унтахгүй, худлаа сонирхсон царайлахгүй үзчихдэг хүмүүсийн ойлголт юм байна/
  • Байгууллага, нийгэм, тодорхой бүлгийн тогтсон, хэвшсэн зан үйл, чиг хандлага, үнэт зүйл, амжилт болон туршлагыг хэлнэ. /За энэ бол менежментийн үндсэн ойлголтуудыг заалгасан хэн бүхний мэдэх Байгууллагын соёл ойлголт бололтой/
  • Нийгэм болон өөрийн үзэл бодолд үндэслэсэн мэдлэг, итгэл үнэмшил, зан үйлийн тодорхой хэмжээ /Энэ соёлын тухай л би ярих гээд байгаа бололтой. Миний хувьд соёлтой хүн гэж хүнтэй 3 сэдэв ярихад хоёрыг нь хальт, нэгийг нь бүтэн ойлгодог, хүнтэй эвтэйхэн мэндэлчихдэг, гудамжинд шүлсээ хаядаггүй, өмссөн хувцсаа угааж индүүдэж өмсөх ёстой гэдгийг мэддэг  тийм хүнийг би эхний байдлаар соёлтой хүн гэж үзнэ.Өөрөөр хэлбэл хүнтэй эвтэйхэн харьцаатай, цэвэрхэн хувцасладаг, тэгээд сураагүй юм аа гэхэд сонссон мэдлэгтэй хүн байх нь.  
Тэгэхээр соёл гэдэг нь боловсролтой ямар нэг байдлаар холбоотой байж болох юм. Гэхдээ шууд уу урвуу уу эсвэл depending харьцаатай юм уу. Эхлээд боловсрол гэдэг ойлголтыг харья.

Боловсрол -Education хувь хүний сэтгэл зүй, зан араншин эсвэл физиологийн ур чадварын тодорхой нөлөөллийн баримт, үр дүн юм. Үгчилбэл, нийгэм нь нэг үеээс нөгөө үед мэдлэг, ур чадвар болон үнэт зүйлсээ дамжуулах үйл явц юм. Тэгэхлээр боловсрол гэдэг бол сургууль, түүний ширээ сандалтай шууд холбоотой бус харин тухайн хүн амьдралын явцад хүрээлэн буй орчиноос /зорилтот бүрдүүлсэн орчин болох сургууль ч орох юм/ дамжуулж буй мэдээлэл, үйл явц юм. Гэтэл соёл бидэнд төлөвшсөн байгаа. Харин процессыг үр дүнтэй харьцуулах болохгүй биз дээ. Тиймээс мэдлэг гэсэн ойлголтыг сонирхоё 
 
Мэдлэг Knowledge  гэдэг нь боловсрол болон туршлагаар дамжуулан олж авсан хувь хүний мэдээлэл, баримт, төсөөлөл, ур чадвар юм. Энэ нь онолын болон практик /бодит байдал уу?/ ойлголтод аль алинд нь хамаарах юм.
Тэгэхээр төр ард түмнээ, эцэг хүн хүүхдээ мэдлэгтэй иргэн болгохын хүсч байгаа болохоос боловсролтой хүн болгох гэж зорьж байгаа биш. Мэдлэгтэй, зөв төлөвшсөн хүн бол боловсролтой ч соёлтой ч хүн юм байна.

Мэдлэгийг бий болгоход тэгэхээр сургууль цэцэрлэг ч соёлын төв ч үүрэгтэй юм байна" гэсэн дүгнэлтийг харин эндээс гаргаж болж байна.
Харин сургуулийн барилгыг уу, соёлын төвийн барилгыг уу гэдгийг хөнжлийнхөө хирээр хөлөө жийж, бодит байдал дээр дээвэр нь нурж хүн алах гэж байгааг эхэлж засах ёстой болов уу.


Хүүхдээ насан туршид нь эцэг эх тэжээж хувцасладаггүйн адил улсын төсвийн олон тэжээвэрбайгууллагууд өөрсдийн нөөц бололцоог эрэлхийлж хөнжлийн хэмжээг томсгох талаар бас л бодох асуудал.

Тийм боломж байгаа улсын хэмжээнд, жижиг суман дээр ч. харин яагаад хийхгүй байна вэ? энэ бол огт өөр асуудал шүү. Дургүйд хүчгүйн үлгэр энэ л дээ

Тэр талаар бол огт өөр яриа гарах тул энэхүү бодролоо ингээд дуусгая


Ашигласан эх сурвалж: www.wikipedia.org

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...