Tuesday

Монголд ажил эрхлэгчдийн сарын цалингийн дунджыг салбараар нь гаргажээ

Үндэсний статистикийн хороо энэ оны хоёрдугаар улирлын хөдөлмөр эрхлэгчдийн дундаж цалингийн хэмжээг түүвэр судалгаагаар гаргасан байна. Үүнийг тогтоохдоо нийслэлийн 195, аймаг, орон нутгийн 825, нийт 1020 аж ахуйн нэгж, байгууллагын 150.7 мянган ажилтанг хамруулжээ.

Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 2011 оны хоёрдугаар улиралд 427.7 мянган төгрөг хэмээн тогтоогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 89.1 мянган төгрөг буюу 26.3 хувиар нэмэгджээ.

Харин эрэгтэй ажиллагчдын сарын дундаж цалин 470,2 мянган төгрөг болж, эмэгтэйчүүдийнхээс 81.8 мянган төгрөгөөр илүү дүн гарчээ.



Мөн салбар тус бүрээр цалингийн дундаж хэмжээг гаргасныг сонирхуулъя.


Төрийн удирдлага, батлан хамгаадах нийгмийн даатгалын салбарын ажиллагчдын сарын дундаж цалин 432.2 мянган төгрөг,

Тээвэр, холбоо, агуулахын аж ахуйн салбарынх 468.8 мянган төгрөг,

Уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбарынх 750.2 мянган төгрөг

Санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны салбарынх 846.7 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас өндөр байна.

Харин Боловсруулах аж үйлдвэр, цахилгаан, хий үйлдвэрлэл, усан хангамж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж болон үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн бусад үйл ажиллагааны салбарынх 6.4-91.8 мянган төгрөг,

Зочид буудал, зоогийн газар, барилга , нийгэм бие хүнд үзүүлэх үйлчилгээний салбарынх 119.5-130.4 мянган төгрөг

бөөний болон жижиглэн худалдаа, гэр ахуйн засвар үйлчилгээ болон хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуйн салбарынх 179.8-220.1 мянган төгрөгөөр бага байна.


Аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд,

хязгаарлагдмал хариуцлагатай компани, төрийн өмчит үйлдвэрийн газар болон хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин улсын дунджаас 9.7-52.8 мянган төгрөгөөр илүү байна.

Мөн төсөвт байгууллагад ажиллагчдын сарын үндсэн цалин 407 мянган төгрөг гэсэн дүн гарчээ.


Тэгвэл Хамгийн үнэтэй капитал бол хүн гэж ярьдаг. Тэгвэл хүний хөделмерийг улс орнууд яаж үнэлж байна вэ?


Монгол улсад цалингийн доод хэмжээ сард 144,000 төгрөг байна. Сард дунджаар 22 ажлын едертэй бөгөед өдерт 8 цаг ажилладаг гэж ерөнхийлж тооцвол Монголчууд сард 176 цаг ажилладаг бөгөед цагийн хөдёлмөрийн хөлсний доод хэмжээ 814 төгрөг болно.Үүнийг ам.доллараар илэрхийлбэл цагт 60 цент буюу сарын хөлс ойролцоогоор 110 ам.доллар гэсэн үг юм.


Дэлхийн зарим улс орнуудад цалингийн доод хэмжээ ямар байгааг ам.долларын ханшаар сонирхъё.


АНУ: Холбооны хуулиар цалингийн доод хэмжээг цагийн 7.25 ам.доллар гэж тогтоосон.

Швед:
Цалингийн доод хэмжээ цагийн 70 швед крон / 10 ам.доллар /

Канад: Муж тус бүр нь хоорондоо ялгаатай. Цагийн хөлс дунджаар 8-10 ам.доллар.

Германд: албан ёсоор тогтоосон, мөрддөг цалингийн доод хэмжээ гэж байхгүй

Австри: Албан ёсоор тогтоосон цалингийн доод хэмжээ байхгүй. Гэхдээ цалингийн доод хэмжээ сарын 1,200-1,450 ам.доллар гэсэн албан бус жишиг бий.

Грек: Сарын хөделмөрийн доод хөлс ам.долларт хөрвүүлснээр 842.2 ам.доллар

Кипр: Сарын 920 ам.доллар

Испани: Сарын хөдөлмөрийн хелс 633 евро буюу ойролцоогоор 784 ам.доллар

Ирланд: Цагт 8.65 евро. Ойролцоогоор 10.7 ам.доллар

Франц: Цагт 8.82 евро буюу иойролцоогоор 10 ам.доллар

Их Британи: 21-ээс дээш настай бол цагийн 5.80 паунд буюу 8.73 ам.доллар

Чех: Сард 8,000 чех крон буюу ойролцоогоор 385 ам.доллар

Турк: Сард 638. лира. Ойролцоогоор 405 ам.доллар

Хятад: Шанхай хотын цалингийн доод хэмжээг Хятаддаа хамгийн өндөр доод хэмжээ гэдэг бөгөөд 2010 оны байдлаар Шанхай хотын цалингийн доод хэмжээ сард 1,000 юань буюу 147 ам.доллар байна.

Орос: Сарын цалингийн доод хэмжээ 4,330 рубль. Ойролцоогоор 140 ам.доллар

Япон: Цагт 618-739 иен. Ойролцоогоор 6.91-8.2мам.доллар

ХонКонг: Сард 3,850 Хонг Конг доллар. Ойролцоогоор 494 ам.доллар

Өмнөд Солонгос: Цагт 4,110 вон. Ойролцоогоор 3.42 ам.доллар

Австрали: Долоо хоногийн доод хөлс 570 австрали доллар. Энэ нь өдрийн 100 ам.доллар гэсэн үг

Эх сурвалж: www.mgleuro.com

No comments:

Post a Comment

Суралцагч байгууллагын эд эс болцгооё

Энх-Амгалан Лувсанцэрэн Сайдын хамт олонтойгоо ярихад давтан давтан хэлсэн "Суралцагч байгууллага" гэж юу болох талаар товч мэдээ...